card

ОЮУ ТОЛГОЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

“Монкон Констракшн” ХХК нь 2017 оноос эхлэн дэлхийн хэмжээний бүтээн байгуулалт болох Оюу толгой төслийн ил болон далд уурхайн барилга угсралтын ажлуудыг амжилттай хийж гүйцэтгэж байна. 

ХАМТРАН АЖИЛЛАХ
story-image

Уурхайн хатаалга, оффис болон удирдлагын өрөөний барилга

Захиалагч: Моннис Интернэйшнл ХХК

Байршил: Оюу толгой – Гүний уурхай Босоо ам 2-ын хажууд

Зориулалт: Гүний уурхайн ажилчдын усанд орох, хувцас солих, хувцас угаалга, хатаалгын хэрэгцээг хангах зориулалттай

Хүчин чадал: Тэнхлэгээрээ 98,4мх95,4м харьцаатай, 2 давхар байгууламж

Хийцлэл: Цутгамал төмөр бетон суурь, түүн дээр суугдах угсармал төмөр бетон багана, дундаа арматурчлалтай бетон блокон өрлөг диафрагм хана, метал карказ, полиуретан хөөсөн дулаалга бүхий сэндвич хавтан хана, дээврээс бүтсэн нийлмэл хийцтэй ба 2-р давхрын шал нь Bondeck Structural Steel Deck буюу ган настилан хучилт болон түүн дээр цутгагдах төмөр бетонон хучилтаас бүтсэн. 

Гүйцэтгэл: Метал хийцлэл 985тн, газар шорооны ажил 57000м3, төмөр бетон угсралтын ажил 5800м3, дундаа арматурчлалтай бетон блокон өрлөг диафрагм ханын ажил 8190м2, гадна хана, дээврийн сэндвич хавтан угсралтын ажил 13600м2

Хугацаа: 2018

story-image

Оюу толгойн гүний уурхайн Босоо ам 2-ын гадаргын барилга байгууламжууд

Захиалагч: "Монаделфус Монголиа" ХХК

Байршил: Оюу Толгой - Гүний уурхайн Босоо ам 2 

Гүйцэтгэл: Босоо ам 2-ын гадарга дээрх барилга байгууламжуудын барилга угсралт, засвар, нураалт, буулгалт, түр оффис болон түр гэрэлтүүлгийн цахилгааны угсралтын ажлын хүрээнд 5000м3 буцаан дүүргэлт, 4200м3 бетон цутгалтын ажил, 2399м3 бетон нураалтын ажил, 320тонн метал буулгалтын ажил гүйцэтгэж 250 мянга орчим хүн цаг аюул осолгүй ажилласан. 

Хугацаа: 2018/04 – 2019

 

 

story-image

Босоо ам 2-оос гарах түүхий эдийн туузан дамжуургын угсралтын ажил

Захиалагч: "Монаделфус Монголиа" ХХК

Байршил: Оюу Толгой - Босоо ам 2

Зориулалт: Босоо ам 2-оор дамжин ирэх түүхий эдийг газрын гадаргаас доош 24м гүнд хүлээн авч хагас боловсруулах байгууламж болон агуулах руу дамжуулах зориулалттай

Гүйцэтгэл: Босоо ам 2-ын түүхий эдийн туузан дамжуургын систем болох CVB2030 конвейрын ажлыг 8%-н налуутай туннелийн хэсэгт хийж гүйцэтгэв. 

Хугацаа: 2018/08-2019

 

story-image

Босоо ам 2-ын хөрсний ус зайлуулах байгууламж

Захиалагч: "Монаделфус Монголиа" ХХК

Байршил: Оюу Толгой- Босоо ам 2 

Зориулалт: Босоо ам 2-той холбогдож буй ойр орчмын байгууламжуудын хөрсний усыг шавхах зориулалттай

Хүчин чадал: 75м хуванцар хоолой, 130м3 болон 54м3 багтаамжтай шингэн агуулах танк бүхий 18*5.81*14.8 м хэмжээтэй ган байгууламж

Гүйцэтгэл: Хөрсний ус шавхах байгууламжийн иж бүрэн барилга угсралтын ажлын хүрээнд газар шороо, төмөр бетон суурь, метал карказ, полиуретан хөөсөн дулаалгатай сэндвичэн хана, дээврийн угсралт, тоног төхөөрөмжүүдийн суурилуулалт, дотор инженерийн шугам сүлжээний угсралт, шингэн агуулах танкны төмөр бетон цутгалтын ажлуудыг гүйцэтгэсэн

Хугацаа: 2018/07 – 2019

Хүсэлт илгээх