БИДНИЙ ЗҮТГЭЛ ХӨГЖЛИЙН ТУЛГУУР

МОНКОН ГРУПП ХХК

“Монкон Групп” ХХК нь анх 2006 онд байгуулагдан барилгын зураг төслийн үйл ажиллагаагаар бизнесийн гараагаа эхэлж 2010 оноос барилга угсралт, үл хөдлөх хөрөнгийн борлуулалтын салбарт өргөжин тэлсэн билээ.

Өнөөдөр бид 6 охин компани, 600 гаруй ажилтантайгаар барилгын зураг төсөл, барилга угсралт, үл хөдлөх хөрөнгийн борлуулалт, барилгын ашиглалт үйлчилгээ, банк бус санхүү, жижиглэн худалдааны салбарт үйл ажиллагаа явуулж байна.

Бид үндсэн бизнесийнхээ хүрээнд захиалагч, хэрэглэгчиддээ барилгын зураг төслөөс эхлээд түлхүүр гардуулах хүртэлх цогц үйлчилгээг хүргэж байна.

 

САЛБАР КОМПАНИУД

УРИА ҮГ

Бидний зүтгэл, хөгжлийн тулгуур

ЭРХЭМ ЗОРИЛГО

Бид дэвшилтэт технологид тулгуурлаж, үнэ цэнэ, чанарыг бүтээж, ажлын байрыг нэмэгдүүлэн тогтвортой хөгжлийг хадгалах замаар нийгмийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулна.

ҮНЭТ ЗҮЙЛС

  • ХҮНДЭТГЭЛ
  • ЁС ЗҮЙ
  • ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ
  • АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА
  • ЧАНАР
  • ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ

Бидний харилцаа ХҮНДЭТГЭЛд суурилна. 
Бид хуулийг дээдэлж,
ЁС ЗҮЙг эрхэмлэнэ. 
Бид цаг үргэлж
ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИйг эрэлхийлнэ.
Бид
АЮУЛГҮЙ АЖИЛЛАСАН цагаар тэргүүлнэ.
Бид
ЧАНАРыг эрхэмлэж, үнэ цэнийг бүтээнэ.
Бид
ТОГТВОРТОЙ ХӨГЖИНӨ.

 

ХҮНДЭТГЭЛ
Хүнийг дээдлэх ёс. Бид бие биенээ, харилцагч, захиалагч, хамтрагч нараа хүндэтгэн эв эеийг хичээж, аливаа санал зөрөлдөөнийг зөвшилцөх, ойлголцох замаар шийдвэрлэнэ. Түүнчлэн ажлын байраа ялгаварлан гадуурхалт болон бусдад хүндэтгэлгүй хандах аливаа хэлбэрээс ангид байлгана.  

ЁС ЗҮЙ
Хувь хүний ёс суртахуунлаг шинж буюу олонхийн нийтлэг хүлээн зөвшөөрдөг сайн үйл, сайхан чанаруудын нэгдэл юм. Үүнд, аливаад чин сэтгэлээсээ ханддаг, хичээнгүй хөдөлмөрч, бодолтой амлаж, амласандаа хүрдэг, эерэг зөв хандлагатай, хамт олондоо тус нэмэртэй, амин хувиа хичээдэггүй, эмх цэгцтэй гэх мэт зан төлөвүүдийг ойлгоно.   

ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ
Хөдөлмөр хөнгөвчлөх, цаг хугацаа хэмнэх, бага нөөц, зардлаар илүү үр дүнд хүрэхэд чиглэсэн арга зам, материал, тоног төхөөрөмжийг судлах, ажилдаа нэвтрүүлж хэрэглэх үйл явц юм.

АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА
Ажилтан бүр осол аваарт өртөхгүй, эрүүл саруул, эсэн мэнд гэр бүлдээ очихыг ойлгоно. Ажлын байранд хөдөлмөр хамгааллын дүрэм, журмыг ягштал мөрдөнө.

ЧАНАР, ҮНЭ ЦЭНЭ
Бусдаас ялгарах бидний онцлог, давуу тал, хэрэглэгчдэд түгээн хоногшуулах гол үзүүлэлт юм. Бид зөвхөн бүтээгдэхүүн, үйлчилгээндээ төдийгүй манай бизнесийг бүрдүүлж буй эд эс бүхэнд үүнийг шингээж ажиллана.

ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ
Бидний өнөөгийн байдлыг бүтээсэн түүхэн замнал, ирээдүйдээ хадгалж үлдэх үнэт зүйл юм. Үүний тулд хэрэгжүүлж буй төслүүдийнхээ цар хүрээг бууруулахгүй байж, өргөтгөх замаар ажлын байрыг нэмэгдүүлж, санхүүгийн сахилга батыг сахиж ажиллах нь бидний баримтлах үндсэн зарчим байх болно. Мөн харилцан суралцаж, хамтран хөгжих замаар зөв хандлагатай, мэдлэг, ур чадвартай ажилтнаар эгнээгээ тэлж, тэднийг дэмжих бодлого баримтална.

БИДНИЙ ТҮҮХ

  • Барилгын зураг төслийн "ЭГЭ" ХХК үүсгэн байгуулагдав.
  • Барилга угсралтын "МОНКОН КОНСТРАКШН" ХХК үүсгэн байгуулагдав.
  • "МОНКОН ГРУПП" ХХК үүсгэн байгуулагдав.
  • Худалдаа үйлчилгээний "МАНЗАРА" ХХК үүсгэн байгуулагдав.
  • Үл хөдлөх хөрөнгийн борлуулалт, зуучлалын "МОНКОН ПРОПЕРТИЙЗ" ХХК үүсгэн байгуулагдав.
  • Орон сууцны ашиглалт, үйлчилгээний "ЭМПАТИ ХАУС" ХХК үүсгэн байгуулагдав.
  • "МОНГОЛИАН ФАЙНЭНШЛ ПАРТНЕРС" ББСБ байгуулагдав.

Хүсэлт илгээх