Цагдаа хотхон
Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийт 145 айлын 15 давхар бүрэн цутгамал хийцлэлтэй орон сууцны барилга угсралтын ажлыг 2012 онд Цагдаагийн Ерөнхий газрын захиалгаар эхлүүлж 2014 онд бүрэн ашиглалтанд хүлээлгэн өгөв.


Нүхт 5 айлын таунхаус
Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн аманд байрлах 5 айлын нийт 1,350м2 талбай бүхий таунхаусын барилга угсралтын ажлыг 2017 оны 10 дугаар сараас эхлэн 2018 оны 8 дугаар сард дуусгаж бүрэн ашиглалтанд хүлээлгэн өгөв.
Уг амины орон сууц нь суурийн давхартаа 2 авто машины дулаан зогсоолтой, 3 давхар карказан хийцлэлтэй барилга бөгөөд энэхүү төсөл нь Монкон Групп ХХК-ийн хөрөнгө оруулалт болон захиалгаар баригдав.