СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ

ХЭРЭГЖИЖ БУЙ ТӨСЛҮҮД

Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн их сургуулийн хичээлийн 8 дугаар байр

Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн их сургуулийн хичээлийн 8 дугаар байрны барилга угсралтын ажлыг 2018 оны 5 дугаар сараас эхлэн Монкон Констракшн ХХК гүйцэтгэж байна.

Энэхүү сургуулийн барилга нь нийт 9,570м2 талбай бүхий 12 давхар цутгамал төмөр бетон карказан хийцлэлтэй бөгөөд уг төслийг 2019 оны 9 дүгээр сард ашиглалтанд хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна.

ХАМТРАН АЖИЛЛАХ
Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн их сургуулийн хичээлийн 8 дугаар байр

ХЭРЭГЖСЭН ТӨСЛҮҮД

Замын-үүд сумын 5 дугаар цэцэрлэг

Дорноговь аймгийн Замын-үүд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 50 хүүхдийн 412м2  талбай бүхий ЭКО цэцэрлэгийн барилга угсралтын ажлыг Америкийн нэгдсэн улсын Ази номхон далайн цэргийн коммандын буцалтгүй тусламжаар Аляска мужийн цэргийн инженерийн корпусын захиалгаар гүйцэтгэж 2017 оны 10 дугаар сард бүрэн ашиглалтанд хүлээлгэн өгөв.  

Замын-үүд сумын 5 дугаар цэцэрлэг
Баянгол дүүргийн 73 дугаар сургууль

Баянгол дүүргийн 73 дугаар сургууль

“Монкон Констракшн” ХХК нь 2016 оны 2 дугаар сард Засгийн газрын 393-р тогтоолын дагуу Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний Хөгжлийн Газар /Хуучнаар Хөрөнгө Оруулалтын Газар/-тай Нийслэлийн Баянгол дүүргийн 73 дугаар дунд сургуулийн хуучин барилгыг “буулгах-барих-шилжүүлэх” нөхцөлөөр барих концессын гэрээг байгуулж анх 1953 онд 470 хүүхдийн суудалтайгаар баригдсан сургуулийн барилгыг нурааж хүчин чадлыг нь нэмэгдүүлэн 960 хүүхдийн багтаамжтай 7,158м2 талбай бүхий сургуулийн шинэ барилгыг 2017 оны 9 дүгээр сард бүрэн ашиглалтанд хүлээлгэн өгөв. Энэхүү сургууль нь Монголын анхны концессын  нөхцөлөөр баригдсан сургууль юм.

Архангай аймгийн Спортын гүнзгийрүүлсэн сургалттай сургууль

Монкон Констракшн ХХК нь Архангай аймгийн Засаг Даргын Тамгын газрын захиалгаар Архангай аймгийн Эрдэнэбулган суманд Спортын гүнзгийрүүлсэн сургалттай 320 хүүхдийн сургуулийн барилга болон 100 хүүхдийн дотуур байрны барилгыг 2014 оны 5 дугаар сараас эхлэн барьж эхэлсэн бөгөөд 2015 оны 5 дугаар сард бүрэн ашиглалтанд хүлээлгэн өгөв.  

Архангай аймгийн Спортын гүнзгийрүүлсэн сургалттай сургууль
Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Мандал” сургууль

Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Мандал” сургууль

БСШУСЯ-ны захиалгаар Дундговь аймгийн Сайнцагаан суманд 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгыг 2013 оноос эхлэн барьж гүйцэтгэсэн бөгөөд энэхүү төсөл нь манай компанийн хэрэгжүүлсэн сургуулийн барилгын төслүүдийн хамгийн анхных нь юм. Уг төслийг 2015 оны 2 дугаар сарын 5-ны өдөр бүрэн ашиглалтанд хүлээлгэн өгөв.

Хүсэлт илгээх