card

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ

ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮД

 “Голомт” цогцолбор сургуулийн барилга

“Голомт” цогцолбор сургуулийн барилга

Нийслэлийн Засаг даргын тамгын газрын захиалгаар түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Улаанбаатар хотын Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийт 6,700м2 талбайтай, 3 давхар 960 хүүхдийн суудалтай “Голомт” цогцолбор сургуулийн барилга угсралтын ажлыг 2020 оны 8 дугаар сард эхлүүлж 2022 оны 12 дугаар сард байнгын ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөн ажиллаж байна. 

Увс аймгийн Улаангом суман дахь 150 хүүхдийн цэцэрлэг

Америкийн Номхон Далайн Цэргийн Коммандын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй Увс аймгийн Улаангом суманд байрлах нийт 1406 мкв талбай бүхий 2 давхар 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажлыг 2021 онд эхлүүлж 2022 онд дуусган хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. 

Увс аймгийн Улаангом суман дахь 150 хүүхдийн цэцэрлэг
Хэнтий аймгийн Дадал суман дахь 100 хүүхдийн цэцэрлэг

Хэнтий аймгийн Дадал суман дахь 100 хүүхдийн цэцэрлэг

Америкийн Номхон Далайн Цэргийн Коммандын буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа Хэнтий аймгийн Дадал суманд байрлах нийт 824.5 м2 талбайтай 2 давхар 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажлыг 2021 онд эхлүүлж 2022 онд дуусган хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна. 

ХЭРЭГЖСЭН ТӨСЛҮҮД

ШУТИС-ийн Хичээлийн 8-р байр

ШУТИС-ийн Хичээлийн 8-р байр

Барилга, хот байгуулалтын салбарын үе үеийн төлөөлөл, боловсон хүчнийг бэлтгэдэг эрдмийн их өргөө болох ШУТИС-ийн Хичээлийн 8 дугаар байрны барилгыг барих ажлыг Монкон Констракшн ХХК-д тус сургуулийн зүгээс итгэл хүлээлгэн хариуцуулсан байдаг.  2019 онд ашиглалтад оруулсан энэхүү хичээлийн байр нь 10 000 мкв талбайтай, лекцийн 9 танхим, лаборатори болон сургалтын 43 танхим, багш нарын 30 өрөө, хурлын заалтай, оюутнуудын суралцах орчин, хөгжлийг дэмжихэд чиглэсэн 12 давхар барилга билээ.

Ашиглалтад оруулсан хугацаа: 2019 он

Замын-үүд сумын 5 дугаар цэцэрлэг

Дорноговь аймгийн Замын-үүд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 50 хүүхдийн 412м2  талбай бүхий ЭКО цэцэрлэгийн барилга угсралтын ажлыг Америкийн нэгдсэн улсын Ази номхон далайн цэргийн коммандын буцалтгүй тусламжаар Аляска мужийн цэргийн инженерийн корпусын захиалгаар гүйцэтгэж 2017 оны 10 дугаар сард бүрэн ашиглалтанд хүлээлгэн өгөв.  

Замын-үүд сумын 5 дугаар цэцэрлэг
Баянгол дүүргийн 73 дугаар сургууль

Баянгол дүүргийн 73 дугаар сургууль

Анх 1953 онд баригдсан 73 дугаар сургуулийн хуучин барилгад мэргэжлийн хяналтын байгууллага 2011 онд ашиглах боломжгүй гэдэг дүгнэлт гаргаж байжээ. Гэсэн хэдий ч сургуулийг "буулгах-барих-шилжүүлэх" нөхцөлтэйгээр барих байгууллага шийдэгдэлгүй байсаар 2016 он хүртэл энэ ажил гацаад байсан юм. Ингээд 2016 онд Монкон Констракшн компани бяцхан сурагчдыг эрдмийн өргөөтэй болгохоор зорьж, Үндэсний Хөгжлийн Газартай Концессын гэрээ байгуулсан байдаг.

73-р сургуулийн хуучин барилгыг нурааж, хүчин чадлыг нэмэгдүүлэн 960 хүүхдийн багтаамжтай 7158 мкв талбайтай сургууль барьж, 2017 онд хүлээлгэн өгчээ.

Энэхүү сургууль нь Монголын анхны концессын  нөхцөлөөр баригдсан сургууль билээ.

 

Архангай аймгийн Спортын гүнзгийрүүлсэн сургалттай сургууль

Монкон Констракшн ХХК нь Архангай аймгийн Засаг Даргын Тамгын газрын захиалгаар Архангай аймгийн Эрдэнэбулган суманд Спортын гүнзгийрүүлсэн сургалттай 320 хүүхдийн сургуулийн барилга болон 100 хүүхдийн дотуур байрны барилгыг 2014 оны 5 дугаар сараас эхлэн барьж эхэлсэн бөгөөд 2015 оны 5 дугаар сард бүрэн ашиглалтанд хүлээлгэн өгөв.  

Архангай аймгийн Спортын гүнзгийрүүлсэн сургалттай сургууль
Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Мандал” сургууль

Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Мандал” сургууль

БСШУСЯ-ны захиалгаар Дундговь аймгийн Сайнцагаан суманд 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгыг 2013 оноос эхлэн барьж гүйцэтгэсэн бөгөөд энэхүү төсөл нь манай компанийн хэрэгжүүлсэн сургуулийн барилгын төслүүдийн хамгийн анхных нь юм. Уг төслийг 2015 оны 2 дугаар сарын 5-ны өдөр бүрэн ашиглалтанд хүлээлгэн өгөв.

Хүсэлт илгээх