ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

 

Манай цахим хуудсанд морилон саатаж буй эрхэм танд Moнкон групп ХХК-ийн хамт олны өмнөөс  мэндчилж байна.
           
Монгол орныхоо хөгжил, дэвшилд өөрсдийн хувь нэмрийг оруулж гар бие оролцон Монголын барилгын салбарын хөгжлийг дэлхийн түвшинд хүргэх эрхэм зорилго тавин үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш хэдий 10 жил өнгөрөөд байна.

Бид хэрэглэгчид, захиалагчдын эрэлт хэрэгцээнд тулгуурлан өнгө үзэмж, чанар технологийн шаардлагад бүрэн нийцсэн дээд зэргийн тав тух сайтай барилгын иж бүрэн ажлыг гүйцэтгэхийг зорьж ажиллахын зэрэгцээ барилга угсралтын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангаж ажиллахад ихээхэн анхаарал хандуулдаг билээ.

Манай компани барилга, зураг төслийн салбарт мэргэжлийн ёс зүйтэй, чадварлаг инженерийн багийг бүрдүүлж чадсан бөгөөд салбарын зах зээлийн өрсөлдөөнд хамтын хүчээр байр сууриа улам бэхжүүлж, төлөвлөсөн зорилтуудаа амжилттай хэрэгжүүлж байгаагаа энд дурьдахад таатай байна.

Энэхүү мэндчилгээгээр дамжуулан өнөөг хүртэл хамтран ажиллаж буй  бүх харилцагч болон захиалагчиддаа талархал илэрхийлэхийн ялдамд бидний цаашдын үйл ажиллагаа улам өргөжин тэлж  хамтын хүчээр улс эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэл төгс байна.    

Хүндэтгэсэн,
МОНКОН ГРУПП ХХК-ИЙН
ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Ч.ДАРХАНБААТАР

 

САЛБАР КОМПАНИУД

Хүсэлт илгээх