МОНКОН КОНСТРАКШН ХХК

Барилга угсралт, зам гүүр, дэд бүтэц
 

КОМПАНИЙН ТАНИЛЦУУЛГА

"Монкон Констракшн" ХХК нь иргэний ба үйлдвэрийн барилга, дэд бүтцийн барилга байгууламж барих үйл ажиллагаа явуулах үндсэн зорилготойгоор 2010 онд үүсгэн байгуулагдсан.

Манай компани нь байгуулагдсан цагаасаа хойш өөрсдийн хэрэгжүүлж буй орон сууцны төслүүдийнхээ барилга угсралтын ажлыг хийхийн зэрэгцээ, аж ахуй нэгж, иргэний захиалгын дагуу төрөл бүрийн иргэний ба үйлдвэрийн барилга байгуулмжийг барьж амжилттай ашиглалтанд хүлээлгэн өгсөн. Мөн барилга угсралт, зам гүүрийн байгууламж барих, засварлах зэрэг тусгай зөвшөөрлүүдийнхээ хүрээнд хөдөлмөр хамгаалал, чанарын баталгааг эрхэмлэн ажилласаар ирсэн.

Сүүлийн жилүүдэд барилга угсралт, барилгын төсөл хэрэгжүүлэгч үндэстэн дамнасан корпорациудын Монгол Улсад хэрэгжүүлж буй томоохон бүтээн байгуулалтын ажилд хамтран ажиллаж өөрсдийн инженер техникийн ажилчдын ур чадварыг хөгжүүлэхэд анхаарч байна. Мөн өөрийн хэрэгжүүлж буй барилгын төслүүддээ олон улсын стандарт, шаардлагад нийцсэн дэвшилтэт технологийг ашиглаж, барилга угсралтын чанараа тогтмол сайжруулахыг зорилго болгон ажиллаж байна.

ЭЗЭМШДЭГ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛҮҮД

ЦУТГАМАЛ БОЛОН УГСАРМАЛ ТӨМӨР БЕТОН

Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн, барилгын ажил (1-16 давхар хүртэл Цамхаг, тулгуур, түшиц хана, яндан антенна зэрэг 30 м хүртэл өндөр угсармал ба цутгамал бетон, төмөр бетон, ган бүтээцтэй байгууламжийн ажил

БАРИЛГЫН ЦАХИЛГААН ХАНГАМЖ

Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт

БАРИЛГЫН ДОТООД ШУГАМ СҮЛЖЭЭ

Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт

АРИУТГАХ ТАТУУРГА

Ариутгах татуургын гол (магистраль) шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт

БАРИЛГЫН ЗАСАЛ ЧИМЭГЛЭЛ, ИНТЕРЬЕРИЙН АЖИЛ

Барилгын дотоод засал чимэглэл, интерьерийн зургийн ажил

ДУЛААНЫ БОЛОН УСАН ХАНГАМЖИЙН ГОЛ (МАГИСТРАЛЬ) ШУГАМ СҮЛЖЭЭ

Дулааны болон усан хангамжийн гол (магистраль) шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт

УСЛАЛТЫН УСТ ЦЭГ, ХУДАГ, УСЛАЛТЫН СИСТЕМИЙН ГИДРОТЕХНИКИЙН БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН АЖИЛ

Услалтын уст цэг, худаг, Услалтын системийн гидротехникийн барилга байгууламжын ажил

ХӨРСНИЙ УС

Хөрсний ус доошлуулах, шүүрүүлэх, эргийн бэхэлгээ, далан суваг үүний дотор төмөр замын далан, хоолой болон газар шорооны тусгай ажил

ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН ТӨСЛҮҮД

850 суудалтай соёлын төв

Захиалагч: Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газар

280 хүүхдийн цэцэрлэг, сургуулийн цогцолбор

Захиалагч: Боловсрол, Шинжлэх Ухааны Яам

Спорт заалны барилга

Захиалагч: Оюутолгой ХХК

“Найрамдал” таунхаус

Захиалагч: Монкон Групп ХХК

Оффис, орон сууцны барилга

Захиалагч: Эвсэг ахан дүүс ТББ

Үйлчилгээтэй орон сууц

Захиалагч: Очирговь ХХК

Таун хаус

Захиалагч: Торойн Манал ХХК

Худалдаа, үйлчилгээний барилга

Захиалагч: Соно Од ХХК

Хамтран ажиллах санал илгээх

Хүсэлт илгээх