ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ БОРЛУУЛАЛТ ЗУУЧЛАЛ

Мэргэжлийн зуучлалын үйлчилгээ
story-image

МОНКОН ПРОПЕРТИС ХХК

Монгол улсын барилга, дэд бүтцийн салбарын өсөлттэй байдал, их бүтээн байгуулалтын үйл ажиллагаа мөн иргэдийн тохилог орон сууцанд амьдрах хүсэл хэрэгцээнээс улбаалан үл хөдлөх эд хөрөнгийн худалдаа, зуучлалын үйлчилгээний хэрэгцээ шаардлага үлэмж ихээр урган гарч байна.

Иймээс манай компани нь өөрийн бүтээн байгуулж буй барилгын төсөл, хөтөлбөрүүдийг иргэдэд шуурхай зуучлан хүргэх зорилгоор олон улсын жишигт нийцсэн үйлчилгээг нэвтрүүлсэн үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын Монкон Пропертис ХХК-ийг 2013 онд байгуулсан. 

БОГИНО ХУГАЦААНЫ ТҮРЭЭС

Монкон Пропертис нь үл хөдлөх хөрөнгө, түрээсийн зах зээлд үйл ажиллагаа явуулж эхлээд байна. Орчин үеийн интерьерийн шийдлээр тохижуулсан 2 болон 3 өрөөний сонголттой хотын төв цэгт байрлах орон сууцуудад хоног, долоо хоног, сар, улирлын сонголттойгоор үл хөдлөх хөрөнгийн түрээсийн үйлчилгээ үзүүлнэ. Та бидэнд хандсанаар, зочид буудалд буудалснаас бага зардлаар илүү тохилог, саруул уужим талбайтай орон сууцанд тухлах боломжтой.

Хэрэв та түр хугацаагаар байрлах орон сууц хайж байгаа бол 7575-8000, mp@moncon.mn хаягаар бидэнтэй холбогдоно уу. Мөн өөрийн үл хөдлөх хөрөнгийг түрээслүүлэхийг хүсвэл бид түргэн шуурхай үйлчилгээ үзүүлнэ.

БОГИНО ХУГАЦААНЫ ТҮРЭЭС
ХӨРӨНГИЙН МЕНЕЖМЕНТ

ХӨРӨНГИЙН МЕНЕЖМЕНТ

Үл хөдлөх хөрөнгө (ҮХХ)- менежментийн үйлчилгээнд барилгын концепц, засвар үйлчилгээ, цэвэрлэгээ, аюулгүй байдал болон орчин үеийн технологи дээр суурилсан шийдэл, түрээсийн төлбөр цуглуулах зэрэг үйлчилгээнүүд ордог. Түүнчлэн бид тухайн барилга (обьектийн) маркетинг, борлуулалт ийн дэмжлэг үзүүлдэг болно. 

Манай үйлчилгээнд дараах зүйлс багтана:

  • З/з-ийн судалгаа
  • Төлбөр хураамж болон татвар төлөлт
  • Үл хөдлөх хөрөнгийн даатгал
  • Засвар (цахилгаан, газ, сантехник)
  • Цэвэрлэгээ

Та бидэнтэй (+976) 7575-8000, mp@moncon.mn, холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

ОРОН СУУЦНЫ ИНТЕРЬЕР ДИЗАЙН, ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ

2016 оноос хойш Монкон Пропертис ХХК  нь өөрсдийн болон бусад гадны орон сууцны төслүүд дээр барилгын гадна, дотор засал, чимэглэл, болон бүх төрлийн засвар үйлчилгээний талаар үйлчлүүлэгч бүрийн хүсэл, таашаалд нийцүүлэн зөвөлгөө өгч үйлчилж байна. (Манайх Нүүнэ төсөл). Дотоодын болон гадны экспертийн туршлага ур чадвар таны тулгамдаж буй асуудлыг төвөггүй шийдэж өгнө.

Бид орон сууц худалдан авагч, түрээслэгч, түрээслүүлэгч нарт зориулан багц тавилгын сонголтуудыг санал болгодог ба тус үйлчилгээ нь дараах үе шатнаас бүрдэнэ:

  1. Үйлчлүүлэгчийн хүсэлт, шаардлагыг ойлгох, тодорхойлох
  2. Үйлчлүүлэгчийн шаардлагад нийцсэн орон сууц, өрөө бүрийн зохион байгуулалт, зураг төслийг гарган танилцуулах
  3. Үйлчлүүлэгчийн сонирхол, шаардлагад нийцэх тавилгын сонголт хийлгэх
  4. Үнийн санал боловсруулж, танилцуулах
  5. Үйлчлүүлэгчийн сонгосон тавилгын багцыг тухайн улсаас захиалах
  6. Захиалсан тавилгыг гаалиас авах, үйлчлүүлэгчийн гэрт хүргэж өгөх, угсрах, суурилуулах, байрлуулах, хүлээлгэн өгөх хүртэлх бүх үйл явцыг хариуцна.

Бид ганцхан таны хүсэл, шаардлагад нийцсэн ховор сонголтыг Англи, Сингапур, Хонконг зэрэг улс дахь өөрсдийн тавилга нийлүүлэгчдийн тусламжтайгаар хайж, хямдралтай үнээр таны орон гэр, албан тасалгааг тохижуулна.

Түүнчлэн дотоодын томоохон тавилгийн үйлдвэрлэгчдэд зөвхөн таний орон сууцны орон зайд тохирсон тавилгыг хямдарсан үнээр захиалж өгөх боломжтой.

ОРОН СУУЦНЫ ИНТЕРЬЕР ДИЗАЙН, ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ

Борлуулалтын баг

Б.Батаа

Борлуулалтын ахлах менежер

Б.Бат-Эрдэнэ

Борлуулалтын менежер

Н.Ариунбилэг

Борлуулалтын менежер

Хамтран ажиллах санал илгээх

Хүсэлт илгээх