card

Нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдсэн ажлууд

Комфорт хотхон - Хөршийн өдөрлөг

Комфорт хотхоны оршин суугчдын амралт чөлөөт цагт зориулан 2018 оны 6 сарын 3-ны өдөр Хөршийн өдөрлөгийг амжилттай зохион байгуулж нэг хотхонд амьдарч байгаа оршин суугчдыг танилцуулж нэгэн өдрийг халуун дулаан уур амьсгалтайгаар үдлээ. Өдөрлөгийн үеэр “Монкон Констракшн” ХХК-ийн инженер техникийн ажилчид орон сууцны ашиглалтын талаар мэдээлэл зөвөлгөө өгсөн бол “ЭГЭ” ХХК –ийн  дизайнерууд маань орон сууцаа хэрхэн зөв тохижуулах талаар интерьерийн үнэ төлбөргүй зөвөлгөө өгсөн юм.  

Мандала хотхон - Хөршийн өдөрлөг

Мандала хотхон оршин суугчдынхаа амралт чөлөөт цагт зориулан Хөршийн өдөрлөгийг 2018 оны 5 сарын 13-ны өдөр амжилттай зохион байгуулсан.

Хөршийн өдөрлөгийн үр дүнд хөршүүдтэйгээ хамт нэгэн өдрийг хөгжилдөн өнгөрөөхөөс гадна хөршүүдээ сайн мэддэг болж игэснээр хотхонд ямар нэгэн гадны хүн нэвтрэх эсвэл хөршүүдэд нь ямар нэгэн аюул учрахад хамгаалалтын албанд мэдэгдэж урьдчилан сэргийлэх боломжтой болсон. Мөн өөр хоорондоо хэрэгтэй зүйлсээ солилцож, хүүхдүүдээ сургуулиас авах зэрэг ажлаа хөнгөвчилж, тэднийг шинэ найз, нөхөдтэй болгох боломжийг нээж өгсөн.

50 хүүхдийн ЭКО цэцэрлэг

2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн Замын-үүд сумын 3-р багийн нутаг дэвсгэрт 50 хүүхдийн ЭКО цэцэрлэгийн барилгыг Америкийн нэгдсэн улсын Ази номхон далайн цэргийн коммандын буцалтгүй тусламжаар барьж ашиглалтанд хүлээлгэж өгсөн. Уг баг нь сумын төвөөс алслагдмал оршдог учраас багийн бяцхан иргэд маань цэцэрлэгт хамрагдах боломж хомс байсан юм.

Энэхүү 50 хүүхдийн ЭКО цэцэрлэг баригдсанаар цэцэрлэгт хамрагдах боломжгүй байсан 220 хүүхдийн 100 хүүхэд нь цэцэрлэгт хүмүүжих боломж бүрдэж цэцэрлэгийн боловсрол эзэмшиж байна.

 

Мандала хотхоны “Зураач Хөршүүд өдөрлөг 

Энэхүү өдөрлөг нь Мандала хотхоны оршин суугчдыг гэр бүлээрээ нэгэн өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд зориулан зохион байгуулагдсан бөгөөд тэдэнд тааламжтай хөгжим сонсож вино уунгаа урлагийн орчинд цагийг бүтээлчээр өнгөрүүлэх боломжийг олгоод зогсохгүй хөршүүдтэйгээ танилцан найрсаг уур амьсгал нийт хотхоны дунд бий болгосон юм.

Уг арга хэмжээнд нийт 80 гаруй оршин суугч гэр бүлийн хамт оролцож бүгд өөрсдийн гараар зурсан уран зургийн бүтээлтэй болцгоосон билээ.

 

Баянгол дүүргийн 73 дугаар сургууль

Монкон Консракнш ХХК нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хөдөө орон нутагт хэд хэдэн сургуулийн барилгуудыг барьж ашиглалтанд оруулж байсан бөгөөд анх удаагаа Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын яамны захиалгаар “буулгах, барих, шилжүүлэх” концессын нөхцөлөөр Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 73 дугаар сургуулийн 960 хүүхдийн багтаамжай барилгыг барьж  2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ашиглалтанд хүлээлгэн өглөө.

Уг сургууль нь анх 1953 онд 220 хүүхэд хүлээн авах хүчин чадалтайгаар байгуулагдаж байсан бөгөөд 2012 онд улсын мэргэжлийн хяналтын дүгнэлтээр барилгын насжилтын хугацаа дууссан гэж үзэн цаашид хичээлийн байрны чиглэлээр ашиглах боломжгүй болжээ.

Энэхүү дүгнэлт гарсанаас хойш сургуулийн сурагчид 3 жилийн хугацаанд бусад сургууль болон сургуулийн дотуур байранд хичээллэж байсан юм. 2015 онд засгийн гасраас сургуулийн барилгыг концессын нөхцөлөөр бариулах шийдвэр гарч Монкон Констракшн ХХК энэхүү нөхцөлийн дагуу тус сургуулийн барилгын ажлыг 2015 оны сүүлээр эхлэн 2017 оны 9 дүгээр сард хүлээлгэн өгсөн юм.

Ийнхүү Баянгол дүүргийн бяцхан сурагчид маань шинэ хичээлийн жилээ шинэхэн сургуульдаа угтсан юм.

 

Мандала хотхон бяцхан оршин суугчидаа баярлууллаа

Мандала хотхоны 1 болон 2-р ээлжийн захиалагч нарийнхаа хүүхдүүдэд гарын бэлэг барьж, нэг өдрийг Мандала хотхоны гадна талбайд хөгжилтэй өнгөрүүллээ.

Мөн хөгжилийн бэрхшээлтэй хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээг дэмжих зорилгоор сонингийн цаасаар сүлжиж хийсэн сагсанд зургийн иж бүрэн хэрэгсэлийг бэлэг болгон өгсөн юм.

Ийнхүү Мандала хотхоны бяцхан оршин суугчид Эх үрсийн баярыг хөршүүдийнхээ хамтаар баяр баясал дүүрэн тэмдэглэн өнгөрүүллээ.

 

Бидэнтэй холбогдох

Хүсэлт илгээх