ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭ

ХЭРЭГЖИЖ БУЙ ТӨСЛҮҮД

Говь үйлдвэрийн барилга

Монгол улсаас дэлхийн зах зээлд нийлүүлдэг бүтээгдэхүүний нэг болох ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Говь” ХХК-ийн Хан-уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах 6,677м2 талбай бүхий үйлдвэрийн зориулалттай металл карказан хийцлэлтэй барилгын барилга угсралтын ажлыг 2018 оны 6 дугаар сараас эхлэн гүйцэтгэж байна. Энэхүү үйлдвэрийн барилга угсралтын ажлыг 2018 оны 10 дугаар сард ашиглалтанд хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.

Говь үйлдвэрийн барилга
Татварын хэлтэсийн конторын барилга

Татварын хэлтэсийн конторын барилга

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3-р багийн нутаг дэвсгэрт байрлах Татварын хэлтэсийн конторын барилга угсралтын ажлыг 2018 оны 4 дүгээр сараас эхлэн хийж гүйцэтгэж байна. Энэхүү төсөл нь Хэнтий аймгийн засаг даргын тамгын газрын захиалгаар хэрэгжиж байгаа бөгөөд нийт 1,035м2 талбай бүхий 4 давхар конторын барилга юм. Уг төслийг 2018 оны 12 дугаар сард бүрэн ашиглалтанд хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.

ХЭРЭГЖСЭН ТӨСЛҮҮД

Худалдаа хөгжлийн банк “Өргөө” салбар

Худалдаа хөгжлийн банкны захиалгаар Улаанбаатар хот Баянгол дүүргийн 13 дугаар хороонд байрлах тус банкны “Өргөө” салбарын хуучин барилгыг  буулгаж,  буурин дээр нь зоорьтой 3 давхар оффисын барилгыг 2014 оны 9 дугээр сараас эхлэн 5 сарын дотор барьж дуусган захиалагч талд 2015 оны 2 дугаар сард хүлээлгэн өгөв.

Худалдаа хөгжлийн банк “Өргөө” салбар
Соёлын төв, Авто машины гараж, Хээрийн халуун усны барилга

Соёлын төв, Авто машины гараж, Хээрийн халуун усны барилга

Монкон констракшн ХХК нь АНУ-ын Армийн Инженер хангамжийн Корпус /USAGE/-ын захиалгаар Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 311-р ангийн төв штаб болон хээрийн байрлалд “Соёлын төв”, “Автомашины Гараж”, “Хээрийн халуун усны газар” “Уурын зуух” зэрэг цогц барилга байгууламжийг дэд бүтэц, гадна тохижилтын ажлыг 2014 оны 10-р сард эхэлж 2015 оны 12-р сард дуусган бүрэн ашиглалтанд хүлээлгэн өгөв.

Хера Индустриал Парк

Хера Экуйпмент ХХК-ийн захиалгаар Улаанбаатар хот Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах оффисын барилгын өргөтгөл засварын ажлыг 2011 онд хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгөв.

Хера Индустриал Парк

Хүсэлт илгээх