Мандала хотхоны 3 дугаар ээлжийн 88 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэн өглөө.

”Монкон Констракшн” ХХК-ийн хэрэгжүүлж буй Мандала хотхон төслийн 3 дугаар ээлжийн бүрэн цутгамал төмөр бетон хийцлэлтэй 88 айлын 15 давхар, 2 блок орон сууцны барилгад өнөөдөр буюу 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллаж, тус барилгыг байнгын ашиглалтад хүлээн авлаа.
Төслийг захиалагчдадаа амласан цаг хугацаандаа барьж ашиглалтад оруулахад гар бие оролцсон инженер техникийн ажилчид болон бусад ханган нийлүүлэгч байгууллагууд, туслан гүйцэтгэгч компаниуддаа талархсанаа илэрхийлье. 
Манай компани нь тус хотхоны 4 дүгээр ээлжийн 4 блок, 205 айлын орон сууцыг 2019 оны 5 дугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна.