Энэ өдөр Монгол улсад орчин цагийн барилгын салбар үүсч хөгжсөний 97 жилийн ойн баяр тохиож байна. 

    Барилга, Хот Байгуулалтын Яамнаас жил бүр барилгын салбарын шилдгүүдийг шалгаруулдаг бөгөөд энэ жил "Монкон Констракшн" ХХК нь "Барилга угсралтын төрөлд ШИЛДЭГ АЖ АХУЙ, НЭГЖ, БАЙГУУЛЛАГА"-аар шалгарлаа. Бид бүхэн барилгын салбарт чанарыг эрхэмлэн тогтвортой ажиллахыг зорьдог бөгөөд 2023 онд энэхүү нэр хүндтэй шагналын эзэн болж байгаадаа гүнээ талархан хүлээн авч байна. 

     Монкончуудын хувьд энэ жил 360 Mandala Tower, 365 Mandala Tower, Mandala Garden, Азийн Хөгжлийн Банкны хөрөнгө оруулалтаар 126 айлын түрээсийн орон сууцны барилга, Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг төсөл, Оюу толгой төсөл, Голомт цогцолбор сургуулийн төсөл зэрэг нэлээдгүй олон бүтээн байгуулалтад гар бие оролцон ажиллаж байна. 

     Бидний үйл ажиллагааг үргэлж дэмжин хамтарч ажилладаг ханган нийлүүлэгч, харилцагч нартаа талархал илэрхийлэхийн сацуу барилгын салбарын их бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж яваа салбарын хамт олон мөн Монкончууддаа Барилгачдын баярын мэнд хүргэе.

Бидний зүтгэл-Хөгжлийн тулгуур