Мандала Гарден хорооллын II ээлжийн 1486-р байрыг улсын комисст амжилттай хүлээлгэн өглөө

Монкон констракшн-ийн томоохон бүтээн байгуулалтын нэг “Мандала гарден” төсөл нь эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлж, экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад чиглэсэн Animal, Water, Tree буюу AWT консепцийг хэрэгжүүлж байна.

Тэгвэл тус төслийн II ээлжийн 1486-р блокийн барилга, байгууламжийг улсын комисст амжилттай хүлээлгэн өглөө. “Мандала гарден” хотхоны 1486-р блок нь 111 айлын, эрчим хүчний хэмнэлттэй Ногоон барилгын гэрчилгээтэй орон сууц юм. 

Water Garden хэсэг нь"ТомЁ" ЕБС, цэцэрлэг, усан байгууламж бүхий гадна тохижилт, олон улсын стандартад нийцсэн усан бассейн бүхий спорт цогцолборыг шийдсэн төлөвлөлттэй гэдгээрээ онцлог юм.