Хэнтий аймгийн Татварын хэлтсийн барилга угсралтын ажлыг хүлээлгэн өглөө

“Монкон констракшн” ХХК нь Хэнтий аймгийн засаг даргын тамгын газрын захиалгаар Хэнтий аймгийн Татварын хэлтэсийн барилга угсралтын ажлыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр  2018 оны 04-р сарын 30-ны өдрөөс эхэлж хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2018 оны 11-р сарын 13-ны өдөр тус барилгад Улсын комисс ажиллаж, барилгыг байнгын ашиглалтад хүлээн авах шийдвэр гарсан байна.

  Комиссын бүрэлдэхүүнд Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналт, Барилга хот байгуулалтын газар, Онцгой байдал, Зураг төслийн байгууллага, Цахилгаан түгээх сүлжээ, Мэдээлэл холбоо сүлжээ, Хэнтий ус ХХК, Орон нутгийн өмчийн газар,  Татварын хэлтэсийн төлөөлөлүүд оролцон ажиллаа.

  Тус барилгыг орон нутгийн  өнгө үзэмжийг нэмэгдүүлсэн, орчин үеийн хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн, БНбД-ийн хүрээнд гүйцэтгэл сайтай, хурдтай баригдсан байгууламж боллоо хэмээн холбогдох мэргэжилтнүүд сайшаан дүгнэсэн байна.
 
  Төслийг амжилттай хэрэгжүүлэхэд гүн туслалцаа үзүүлсэн орон нутгийн удирдлагууд, нийт туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч байгууллагууд,  инженер техникийн ажилчид болон бүх гар бие оролцсон ажилчиддаа талархалаа илэрхийлж цаашдын ажил үйлст нь амжилт хүсье.