“Говь” ХК-ийн үйлдвэрийн барилгыг хүлээлгэж өглөө

“Монкон констракшн” ХХК нь “Говь” ХК-ын захиалгаар Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 3-р хороонд байрлах “Говь” ХК-ийн 2 давхар үйлдвэрийн өргөтгөлийн барилгын барилга угсралтын ажлыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр  2018 оны 06-р сарын 09-ны өдрөөс эхэлж хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2018 оны 11-р сарын 09-ны өдөр тус барилгад Техникийн коммисс ажиллаж, барилгыг ашиглагч байгууллагад хүлээлгэн өгч, байнгын ашиглалтад орууллаа.



Үйлдвэрийн барилга нь тэнхлэгээрээ 1 давхардаа 3375м2, нийт 6750м2 бүхий хэмжээстэй, цутгамал төмөр бетон багана суурьтай, үндсэн рам нь металл карказ хийцтэй, гадна хана нь 10см зузаан сендвич хавтан бөгөөд дулаалгын материал нь чулуун хөвөн болон полириутоны нийлмэл хийцтэй, дээвэр нь 10см зузаан полириутан дулаалгатай сендвич хавтантай, 2тн-ийн даацтай ачааны лифттэй барилга юм.

Барилгын 1 дүгээр давхарт сүлжмэлийн үйлдвэр, 2 дугаар давхарт оёдлын цех байрлах бөгөөд нийт 400-н ажилтан тус барилгад тогтмол ажиллана.
 
Монгол улсад үйлдвэрийн барилгын бүтээн байгуулалт нэгээр нэмэгдэж, энэ хэмжээгээр шинээр ажлын байр бий болж байгаад бид баяртай байна.

Төслийг амжилттай хэрэгжүүлэхэд гүн туслалцаа үзүүлсэн захиалагч байгууллагын удирдлагууд болон инженер техникийн ажилчид, нийт туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч байгууллагууд, мөн бүх гар бие оролцсон  нийт ажилчиддаа талархлаа илэрхийлж цаашдын ажил үйлст нь амжилт хүсье.