ОРОН СУУЦНЫ ЗАХ ЗЭЭЛ, ЭРЭЛТ НИЙЛҮҮЛЭЛТ, ИПОТЕКИЙН ЗЭЭЛ

Л.Батхуяг: Ипотекийн зээлийг орлогын чадвар сайн өрхөд чиглүүлбэл эргэн төлөлтөөр дамжин санхүүжилтийн эх үүсвэр тэлэх боломжтой.

Азийн үл хөдлөх хөрөнгийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа / “Asia property awards” 2018 / энэ жил Тайланд улсын Бангкок хотноо зохион байгуулагдсан бөгөөд “Монкон Констракшн ” ХХК "МАНДАЛА ХОТХОН' бүтээн байгуулалтаар "Шилдэг Төсөл Хэрэгжүүлэгч компаниар шалгарлаа. МАНДАЛА ХОТХОН төсөл нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хойно 2.3 га талбайд 2015 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд нийт 10 орц, үйлчилгээний цогцолбор бүхий 507 айлын орон сууцны хотхоны төсөл юм. Энэхүү бүтээн байгуулалтыг барьж гүйцэтгэхэд зөвхөн Монкон Констракшн ХХК-ийн инженер техникийн ажилчид төдийгүй, нийт 76 туслан гүйцэтгэгч компанийн 2.540 ажилчид, 160 материал, тоног төхөөрөмжийн бэлтгэн нийлүүлэгч компаниуд болон чанар, стандартаар дэлхийд танигдсан 120 гаруй төрлийн бараа материал, нийт 5.130 тонн арматур, 36.836 куб.метр бетон зуурмаг ашиглагджээ. Азийн төвшинд төлөвлөлт, чанар, стандартыг хангаснаа баталгаажуулан нэр хүндтэй шагналыг хүртэхэд хамтран ажилласан бэлтгэн нийлүүлэгч, туслан гүйцэтгэлд хамтран ажилласан бүх компанийн удирдлага, ажилчид болон МАНДАЛА ХОТХОН –ны нийт захиалагч, оршин суугч та бүхэндээ гүнээ талархаж байгаагаа илэрхийлж байна.

Бидний зүтгэл хөгжлийн тулгуур - Монкон Констракшн ХХК