360.365 МАНДАЛА ТАУЭР ТӨСӨЛ ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

Монкон Констракшн компани олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн өндөр барилгын норм, стандартыг хангасан, харагдах орчныг 360 хэмээр тольдох мэт навчин хэлбэртэй,  амьсгалдаг барилгыг байгаль ба их хотын нийлэмжид цогцлоон бодит болгосон билээ. Энэхүү 360/365  Мандала тауэр хос цамхаг нь 108 метр өндөр, 25 давхар бүхий өндөр зэрэглэлийн орон сууц бөгөөд оршин суугчдад зориулсан төлөвлөлт нь тав тухыг хангах, орон сууцнаасаа гаралгүй нэг дор үйлчилгээг авахаар төлөвлөгдсөн. 

Мөн тус хос цамхгийн хувьд барилгын болоод нийт айлын аюулгүй байдлыг дээд зэргээр хангах, бүрэн хянах зорилгоор барилгыг бүхэлд нь BMS системээр удирддаг. Уг систем нь ус алдалт, галын аюулыг мэдрэх, зарлан мэдээлэх, орон сууцны орох, гарах гарц, нийтийн эзэмшлийг бүрэн хянах зориулалттай ухаалаг барилгын технологийн шийдэл юм.   

360/365 Мандала тауэр өндөр зэрэглэлийн орон сууц нь байршлын давуу талыг мэдрүүлэх мэт хэрэгцээт бүхэндээ ойр:  

  • Шилдэг сургууль цэцэрлэгт хамгийн ойр байршилд 
  • Хотын төв рүү 10-15 минутад хүрэх үнэ цэнтэй байршилтай.

2024 оны 4-р сарын 20-ны амралтын өдөр уг төслийн талаарх дэлгэрэнгүй танилцуулах өдөрлөг 360 мандала тауэрын борлуулалтын оффист зохион байгуулагдах болно. Та ӨДӨРЛӨГТ ХҮРЭЛЦЭН ирснээр орон сууцны төлөвлөлт, ухаалаг аюулгүй байдлын автоматжуулалт, интерьерийн тансаг шийдэл бүхий загварын байраар зочлож хаан банкны харилцааны менежерээс ганцаарчилсан уулзалт товлон, төлбөрийн таатай нөхцлийн талаар мэдээлэл авах боломжтой.  

Ая тухтай орчинд өндөр зэрэглэлийн орон сууцтай танилцаж холыг харж, илүүг мэдрээрэй.