Монкон Констракшн ХХК-ын шинэ төсөл Elysium Residence

Барилгын 60 гаруй төсөл хэрэгжүүлсэн туршлагатай Монкон Констракшны өөрсдийн хөгжүүлж буй “Elysium Residence” бизнес зэрэглэлийн орон сууцны төслийн барилгын ажил эхэлж, борлуулалтын нээлтээ хийхэд бэлэн боллоо. 

Elysium Residence нь Хан-Уул дүүргийн 3-р хороонд байршилтай, 24,904 га талбайд, хүүхэд хөгжлийн төв, ногоон байгууламж, тоглоомын талбай, авто зогсоол, худалдаа үйлчилгээний төв зэргийг цогцоор нь төлөвлөсөн 4 блок, 440 айлын орон сууц юм. 

Монкон Констракшны хэрэгжүүлсэн "Мандала” цуврал төслүүдтэй адил стандартын дагуу оршин суугчдын тав тухыг бодолцож, хотхон төлөвлөлтийг чухалчлан сүндэрлэж буй Elysium Residence нь 2027 оны 2-р улирлаас эхлээд ашиглалтад орох төлөвлөгөөтэй ажиллаж байна. 

Elysium Residence нь бүс нутагтаа байршиж төслүүдээс дараах шинэ стандарт болон онцлог давуу талаараа ялгарах юм. 

  • Ташуу хэлбэрийн архитектурын шийдэл нь орон сууц бүрийн цонх хоёр тал руугаа харууцтай байх боломжийг олгож буй бөгөөд энэ нь айл бүр жигд нар үзэх болон агаар сэлгэлт чөлөөтэй хийх давуу талтай юм. 
  • Хотхоны цэгцтэй төлөвлөлтөд хотхон дотор автомашин явахгүй, хүүхэд хөгжлийн төв болон ногоон байгууламж, тоглоомын талбай зэрэг нийт эзэмшлийн талбайн ая тухтай, аюулгүй байдлыг нэн тэргүүнд бодолцсон бүх шийдлүүд багтсан. 
  • Бид оршин суугчдадаа эрчим хүч, санхүүгийн хэмнэлт хийх боломжийг олгохоор ногоон барилгын LEED сертификаттай болох төлөвлөгөөтэй ажиллаж байна. 

Бидний шинэхэн төслийн консепц, төлөвлөлт, давуу талын тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 2025 оны 12-р сарын 14-ний өдөр 365 Мандала Молл-д зохион байгуулагдах борлуулалтын “НЭЭЛТИЙН ӨДӨРЛӨГ”-т хүрэлцэн ирэхийг урьж байна.