Чимхлүүр хэсэг бүрийг танд зориулав – Elysium Residence

Туул голын салхи илбэсэн шинэ төлөвлөлт бүхий бүсэд байрлах Elysium Residence нь чимхлүүр хэсэг бүрд ур ухаанаа шингээсэн эргономик шийдэлтэй, бүс нутагтаа шинэ стандартыг тогтоох бизнес зэрэглэлийн орон сууц юм.

Монкон Группийн хэрэгжүүлсэн "Мандала” цуврал төслүүдтэй адил стандартын дагуу оршин суугчдын тав тухыг бодолцож, хотхон төлөвлөлтийг чухалчилж 2027 оны 2-р улирлаас эхлээд нийтдээ 440 өрхийн аз жаргалтай, амар амгалан өргөө гэр болох 4 блок орон сууцтай Elysium Residence төслийг танилцуулж байна.

Хотын хэмнэлд хөтлөгдөн урсах амьдралын хэв маягт тань тохируулан амар амгаланг мэдрэх цэгцтэй төлөвлөлт, хотхоны нэгдсэн зохион байгуулалт, сэтгэл сэргээх ногоон байгууламж, тав тухад нийцсэн гэрийн тоноглол, эрсдэлээс сэргийлэх аюулгүй байдлын системийг цогцоор нь төлөвлөв.

 

Элизиумын оршин суугч танд ээлтэй давуу талууд:

 

Form follows Function - Таны хэрэглээнд нийцүүлсэн эргономик шийдэл

  • Нарны энерги шингээсэн архетиктурын шийдэл

Айл бүр нарны элчээс эрчим энергиэ авч байхаар тооцоолон Elysium Residence нь ташуу хэлбэрийн загварчлалтай байх тул өдрийн турш бүх айлд нарны тусгал жигд тусах шийдэлтэй. Мөн архитекторын энэхүү шийдэл нь агаар сэлгэлт сайтай байх, байгалийн салхи чөлөөтэй нэвтрэх боломжтой байдгаараа онцлог.

  • Цахилгаан үүсгэвэр

Улаанбаатар хотын иргэн бүрийн дотор цахилгаан тасрахвий гэх айдас бий. Цахилгаан тасрах үед танд саадгүй байх генераторыг Elysium Residence-т шийдэж өгсөн давуу талтай. Цахилгаангүй үед ч таны байрны лифт 24/7 ажиллана. Гэрт тань халаалт, халуун ус хэвийн ирнэ. Цахилгаан тасарсанаас үүдэн санаандгүй галын эрсдэл гарах үед ослын дохиолол, зарлан мэдээллэх систем буюу танд зааварчлах хоолой бүгд хэвийн ажиллахаараа давуу талтай.

  • Агааржуулалтын систем

Бидний төсөл агаарын задгай урсгалд, утаа тортог бага бүсэд буй бөгөөд айл бүр бие даасан агааржуулалтын системтэй тул та хүйтний улиралд цонхоо онгойлгохгүй зөвхөн агааржуулалтын системээ ашиглан агаарын солилцоо хийх бүрэн боломжтой нь танд өдөр бүр цэвэр агаарт сэрэх давуу талыг бий болгох болно.

 

Form follows Safety – Таны аюулгүй байдлыг хамгаалсан дэвшилтэт шийдэл

  • Нэвтрэх систем

Elysium хотхоны үүднээс эхлээд гэрийн тань үүд хүртэл иж бүрэн нэвтрэх системтэй. Оршин суугчид өөрсдийн чип-тэй картыг ашиглаж орж, гарахаас гадна цахилгаан шат зөвхөн таны амьдардаг давхарт зогсоно. Гадна талбайд ч танихгүй хүн нэвтрэх боломжгүй юм. Харин урьсан зочноо гэрийн үүдэнд буй ухаалаг удирдлагаар оруулж, гаргах боломжтой.

  • Галын аюулгүй байдлын систем

Elysium Residence хотхоны галын дохиолол худал зарлах магадлал хамгийн бага. Галын хоёр мэдээлэгч нэгэн зэрэг аюулыг таньсаны дараа л энэ дохиолол дугардаг. Хорин дөрвөн цагийн турш байх хяналтын оператор аль айлын, ямар өрөөнд гал гарч буйг хяналтын самбараасаа хараад богино хугацаанд орон сууцыг аюулгүй болгох шийдэлтэй.

Мөн орон сууцанд гурван цахилгаан шат байх бөгөөд нэг нь гал нэвтрүүлэхгүй битүүмжлэлтэй юм. Энэхүү цахилгаан шат нь аюулын үед гал унтраах анги ирж аврах ажиллагаа явуулж дуусах хугацааг хоёр цаг хэмээн тооцоолсны үндсэн дээр хоёр цагийн турш гал нэвтрүүлэхгүй доголдолгүй ажиллана.

 

Form follows Serenity – Таныг амар амгаланд зориулсан төлөвлөлт

  • Хотхон төлөвлөлт

Хотхон дотроо автомашин зорчихгүй, оршин суугчид орцны үүдээрээ гарахад ногоон байгууламж таныг угтана. Мөн амгалан алхах зай талбайг хангалттай байхаар стандартын дагуу төлөвлөж буй. Энэхүү шийдэл нь оройн хоолны дараа, амралтын өдрөөрөө гэр бүлээрээ агаарт гарч алхах эрүүл дадлыг бий болгоход тун тохиромжтой орон зай болох юм.

 

  • Хүртээмжтэй орчин

Elysium хотхон нь амьдрах оршин суугч бүрийн тав тухыг бодолцсон шийдэлтэй. Бяцхан үрсдээ зориулсан хүүхэд хөгжлийн төв, ногоон байгууламж, тоглоомын талбай, өндөр настай хүмүүст ээлтэй стандартын шат, нарлах хэсэгтэй байхаар төлөвлөгдсөн. Мөн дугуй, мотоцикл, цахилгаан машинаа цэнэглэх боломжтой дулаан зогсоол зэрэг олон төрлийн тээврийн хэрэгсэлд зориулсан хэсэгтэй байхаараа онцлогтой.

 

  • Санхүүгийн хэмнэлт

Цахилгаан, дулаан, халаалт гээд хэрэглээгээ ухаалаг тоолуур ашиглан хянаж та ашиглалтын зардлаа бодитоор хэмнэх боломжтой юм. Elysium Residence нь байгальд ээлтэй, ногоон барилгын олон улсын LEED стандартыг хангасан орон сууц болохоор зорьж буй. Тэгвэл энэхүү шийдэл нь байгалиас гадна таны хэтэвчинд хамгийн ээлтэй байна. 

Айл бүрт ухаалаг тоолуур ажиллах тул та өөрийн ус, цахилгааны хэрэглээгээ хянах, өөрийн хэрэгцээнд тохируулан бууруулах бүрэн боломжтой буй нь санхүүдээ томоохон хэмнэлт хийх боломжыг олгож буй юм.

 

Таны амьдралын тав тухыг өөрсдийн бүтээн байгуулалтад шингээж буй бидний төсөл, ирээдүйн гэртэйгээ дэлгэрэнгүй танилцахыг хүсвэл 7786-2222 дугаараар борлуулалтын албатай холбогдон мэдээлэл аваарай.