Шинэ төсөл танилцуулах өдөрлөг – Elysium Residence

Монкон Констракшн ХХК-ийн хэрэгжүүлж буй орон сууцны долоо дахь төсөл Elysium Residence нь хотын төв болон шинэ суурьшлын бүсийг холбох цэгт байршиж буйгаараа онцлогтой. Мөн тухайн бүс нутагтаа хотхон төлөвлөлт, илүү уужим орон сууцны сонголтууд болон оршин суугчдад ээлтэй эргономик шийдэл зэргээрээ ялгарч буй юм.

Elysium Residence бизнес зэрэглэлийн орон сууцны төсөлтэй дэлгэрэнгүй танилцаж, борлуулалтын менежерүүдтэй биечлэн уулзахыг хүсвэл таныг “ШИНЭ ТӨСӨЛ ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГ”-т хүрэлцэн ирэхийг урьж байна.

Өдөрлөг төслийн байршилтай ойр буюу Хан-Уул дүүргийн 20-р хороо, Мишээл экспогийн чанх хойно Ibis Styles зочид буудалд 01-р сарын 24-ний өдөр 11:00 - 16:00 цагийн хооронд болох юм.

Та өдөрлөгт хүрэлцэн ирснээр:

  • Elysium Residence төслийн төлөвлөлттэй танилцах
  • Борлуулалтын менежерүүдтэй биечлэн уулзаж зөвлөгөө авах
  • Бизнес зэрэглэлийн орон сууцыг хамгийн хямд үнэтэй байгаа дээр нь захиалах боломжтой.

Үүнээс гадна өдөрлөг болох байршлаас ердөө 10 минут урагш алхаад Туул голын эргээр салхилах хэсэг боломжтой тул шинэ төсөлтэй танилцангаа, хүүхдүүдтэйгээ агаарт гарч амралтын өдрөө үр бүтээлтэй өнгөрөөхийг урьж байна.