Орчин үед гэрийн дотоод засал, өрөөний хуваалт нь зөвхөн амьдрах тав тухаас гадна эрүүл зөв амьдралын дадлыг хэвшүүлэхэд томоохон хувь нэмэр оруулах болсон. Elysium Residence бизнес зэрэглэлийн орон сууцны ташуу хэлбэрийн архитектурын шийдэл нь гадна талаасаа бус дотоод зохион байгуулалтын хувьд айл бүрд давуу тал олгох төлөвлөлттэй юм.

Уужим орон зай – Гэр бүл бүр өөрсдийн хэрэгцээ шаардлагадаа нийцүүлэн хэдэн өрөө, ямар зохион байгуулалттай байр сонгохоо шийддэг. Өнөр өтгөн, хувийн орон зайг чухалчилдаг өрхүүдэд тохиромжтой 4 өрөө, 139мкв хэмжээтэй орон сууц нь гурван тийш харууцтай гэдгээрээ онцлог. Байгалийн салхи нэвт салхилах, өрөө бүрд нар тусах гээд олон төрлийн давуу талтай. Дотоод зохион байгуулалтын хувьд угаалгын машин, хувцас хатаагч, цэвэрлэгээний бусад зүйлсээ хадгалах боломжтой угаалгын өрөөг тусад нь шийдэж өгсөн нь эрүүл ахуй, аюулгүй байдлын хувьд нийцтэй шийдэл юм. Түүнчлэн мастер унтлагын өрөө, дөрвөн улирал ашиглах боломжтой тагт, хувцасны өрөө зэргийг стандартын дагуу байхаар төлөвлөв.

Ашигтай орон зай – Elysium Residence бизнес зэрэглэлийн орон сууц нь 80 – 89мкв хэмжээтэй, гурван өөр төрлийн зохион байгуулалт бүхий 3 өрөө байрны сонголттой. Тиймээс айл бүр өөрсдийн онцлогт тохирсон ашигтай орон зайг сонгох боломжтой юм. Дотоод зохион байгуулалтад бүгдэд нь ижил цэлгэр үүдний хэсэг, угаалгын хэсэг зэргийг шийдэж өгсөн давуу талтай. Ташуу хэлбэрийн архитектурын шийдэл нь энэ төрлийн орон сууцуудад ч мөн нар тусах, байгалийн агаар сэлгэлт сайн байх боломжийг олгоно. Түүнчлэн давхар болон харууцаас шалтгаалан үнийн сонголттой буй нь танд өрхийн санхүүдээ тохируулан худалдан авалт хийх нөхцөлийг бүрдүүлж буй юм.

Минимал орон зай – Залуу хосууд болон цэгцтэй амьдралын хэв маягт дуртай хүмүүст төгс тохирох 51мкв орон сууц нь сонгодог хэлбэрийн дотоод хуваалттай. Цэлгэр цонх, унтлагын өрөөний залгаа байх дөрвөн улирал ашиглах боломжтой тагт зэрэг нь таныг гэрийнхээ орон зайг илүү ухаалгаар тохижуулах боломжийг олгоно. Зах зээл дээр эрэлт өндөртэй байдаг энэ загварын байранд давхарын цөөн сонголт үлдэж байна.
Ерөнхий төлөвлөлтийн хувьд Elysium Residence бизнес зэрэглэлийн орон сууц нь нэг орцтой, давхартаа 5-6 айл байхаар төлөвлөгдсөн. Цахилгаан шатаар зорчихдоо айл бүр өөрсдийн чип бүхий тусгай картыг ашиглах тул таны амьдардаг давхарт хөршүүдээс тань өөр хүн зорчихгүй юм. Ингэснээр та өөрийн хувийн орон зай, аюулгүй байдлаа хамгаалах боломжтой зэргээр хүрээлэн буй орчны тав тухыг санал болгож байна.
Хэрэв та Elysium Residence бизнес зэрэглэлийн төслийн талаар мэдээлэл авч, өрөөний сонголтуудтай дэлгэрэнгүй танилцахыг хүсвэл 7786-2222 дугаараар борлуулалтын менежерүүдтэй холбогдоорой.