Гадаадаас захиалах боломжтой бизнес зэрэглэлийн орон сууц– Elysium Residence

Эх орноосоо холдон, хилийн чанадад сурч, хөдөлмөрлөж буй Монголчууд маань халуун ам бүл дээрээ төрсөн нутагтаа буцан ирж суурьшихаар төлөвлөдөг нь гарцаагүй. Харин энэ үед тэд орон сууцаа шинэчлэх, өөр карьер сонгон ажлаа эхлүүлэх зэрэг амьдралынхаа томоохон өөрчлөлтийг хийдэг.

Гадаад улсаас захиалга хийх үед төлбөрийн нөхцөл хамгийн чухал байдаг бол Elysium Residence орон сууц нь УРЬДЧИЛГАА ХУВААХ НӨХЦӨЛ-ийг санал болгож буйгаараа давуу талтай. Та 2027 он хүртэл 16 сарын хугацаанд орон сууцныхаа урьдчилгаа 30 хувийг хувааж төлөөд, үлдэгдэл төлбөрөө ашиглалтад орох үед шийдэх боломжтой юм.

 

Тэгвэл энэхүү бизнес зэрэглэлийн орон сууцны талаар таны мэдэх ёстой 4 зүйл:

Байршлын давуу тал

Хан-Уул дүүргийн 3-р хороо, ТаванБогд автобусны зогсоолын баруун урд байршилтай. Энэхүү бүс нь эрүүл мэндийн үйлчилгээ, сургууль цэцэрлэг, худалдаа үйлчилгээний төвүүдийн сонголт олонтой. Гэр бүлээрээ агаарлахад тохиромжтой Туул голын эрэг дагуу дугуйн зам болон Мишээл байгаль орчин танин мэдэхүйн цогцолбор луу 15 минут алхах зайтай. Мөн их хотын бүтээн байгуулалтын бүс Яармаг болон бидний хэлж заншсан хотын төв буюу Сүхбаатарын талбай руу зорчиход ойр гэдгээрээ давуу талтай юм.

Архитектурын шийдэл

Elysium Residence хотхон нь ташуу хэлбэрийн архитектурын шийдэл нь айл бүрд жигд нар тусах төлөвлөлттэй. Түүнчлэн 4 блок чанх урагш биш, ташуу хэлбэртэй байрлаж буй тул нэг нэгнийхээ үзэгдэх орчныг хаахгүй байх онцлогтой.

Хотхоны төлөвлөлт

Elysium Residence бизнес зэрэглэлийн орон сууц нь 23 давхар ба B1, F1 давхруудад автомашины дулаан зогсоол, худалдаа үйлчилгээний төвийг төлөвлөсөн. Түүнчлэн хотхон дотор автомашин зорчихгүйгээс гадна нийт талбайн 85 хувьд ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, салхилах цэгүүд зэрэг нийтийн эзэмшлийн талбай байхаар төлөвлөсөн нь оршин суугчдад ээлтэй хотхон гэдгийг илтгэнэ. 

Орон сууцны зохион байгуулалт, тоноглол

Хотхоны нэг блок нэг орцтой 2-4 өрөө орон сууцны сонголттой, давхартаа 5-6 айлтай байх төлөвлөгдсөн. Мөн 2027 оны II улиралд ашиглалтад орох эхний блокт 4 өрөө орон сууц төлөвлөсөн нь ам бүл олонтой эсвэл уужим орон зайд амьдрахыг эрхэмлэдэг хүмүүст тохиромжтой. Хосолмол агааржуулалтын систем буюу гаднаас агаарыг цэвэршүүлэн гэр лүү нэвтрүүлэх систем нь таныг аль ч улиралд цэвэр агаараар амьсгалах боломжийг олгох юм.

Та төслийн ерөнхий төлөвлөлт, тоноглолын мэдээлэл болон төлбөрийн нөхцөл зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг борлуулалтын менежерүүдтэй viber-р холбогдон аваарай.