Монкон Констракшн ХХК “Best Multiple Residence Award 2026” шагнал хүртлээ

Монгол Улсын барилга, хот байгуулалт, дэд бүтэц, эрчим хүчний салбарын олон улсын томоохон арга хэмжээ болох “BUILD MONGOLIA 2026” үзэсгэлэн амжилттай зохион байгуулагдаж, салбарын хөгжил, шинэ үеийн чиг хандлагыг тодорхойлсон онцлох үйл явдал боллоо.

Жилээс жилд цар хүрээгээ тэлж буй тус үзэсгэлэн нь дотоодын болон олон улсын хөрөнгө оруулалт, дэвшилтэт технологи, инновацын шийдлүүдийг нэг дор төвлөрүүлдэг стратегийн ач холбогдол бүхий платформ гэдгээрээ онцлог. Энэ удаагийн үзэсгэлэнгээр ухаалаг барилга, эрчим хүчний хэмнэлт, тогтвортой хөгжлийн шийдлүүдийг түлхүү онцолж, салбарын ирээдүйн хөгжлийн чиглэлийг тодорхойллоо.

Үзэсгэлэнд Монкон Констракшн ХХК нь өөрийн хэрэгжүүлж буй Mandala Garden болон Elysium Residence төслүүдийг танилцуулж, орчин үеийн амьдралын хэв маягт нийцсэн, эрчим хүчний хэмнэлттэй, ухаалаг төлөвлөлтийн шийдлүүдийг бодитоор харуулсан юм.

Эдгээр төслүүд нь зөвхөн барилга байгууламж бус,

  • Хүн төвтэй төлөвлөлт,
  • Эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй тоноглол, хийцэл,
  • Тав тухтай амьдрах орон зайн зохион байгуулалт,  
  • Аюулгүй зорчих орчин,
  • Байгальд ээлтэй, тогтвортой хөгжлийн зарчимд суурилан хэрэглэгчийн амьдралын чанарыг дээшлүүлэх цогц төлөвлөлтийг  бүрдүүлж байгаагаараа онцлог юм.

Энэхүү чанар, шийдлийг олон улсын шүүгчид үнэлж, Монкон Констракшн ХХК “Best Multiple Residence Award 2026” шагналд тодорлоо.