Таны сонгосон бүс нутагт хүний амьдралын анхдагч хэрэгцээ болох хүнсний дэлгүүр, дасгал хөдөлгөөн хийх төвүүд, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах цэг цаашлаад хүүхдийн сургууль цэцэрлэг зэргийн төвлөрөл хэр буйгаас хамааран тухайн байршлыг амьдрахад давуу талтай эсэхийг тодорхойлж болно.
Elysium Residence бизнес зэрэглэлийн орон сууц нь дээрх бүхний огтлолцол дээр буюу хотын төв, яармаг бүсийг холбосон цэгт буйгаараа давуу талтай юм. Хан-Уул дүүргийн 3-р хороо буюу нийтийн хэлж заншсанаар Мишээл экспо орчмын бүс нь ойрын жилүүдэд одоо буй төлөвлөлтөөсөө шинэчлэгдэн хөгжиж буй гэдгийг дурдах нь зүйтэй.

Онцлох цэг
Нэр хүндтэй сургууль, цэцэрлэгүүд яармагт төвлөрч эхлэх зуур ихэнх албан байгууллагын оффис Сүхбаатарын талбай тойрсон хэвээр. Elysium Residence бизнес зэрэглэлийн орон сууц нь энэ хоёр бүсийн голд буюу Яармагаас 3,7км хотын төвөөс 4км зайд байршдаг. Түүнчлэн нарны гүүр, яармагийн гүүр, гурвалжингийн гүүр зэрэг хотын авто хөдөлгөөний төв замууд дунд байрших тул түгжрэлээ тооцоолон хүссэн замаараа зорчих боломжтой давуу талтай нь онцлох цэг хэмээн нэрлэж болохуйц бүс юм.

Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ
Хан-Уул дүүргийн 3-р хороонд нийт 16 мянга орчим хүн оршин суудаг. Үүнээс цэцэрлэгийн насны 1,800 хүүхэд, сургуулийн насны 5 мянга орчим хүүхэд байна. Elysium Residence хотхоны ойрын 1,5км бүсэд Номин Кидс, улсын 72, 65, 67-р цэцэрлэг, Оном, Орхон Хасу тэргүүтэй хувийн сургуулиуд, улсын 15, 18, 75-р ерөнхий боловсролын сургуулиуд буй юм. Цаашлаад ойрын таван жилдээ улсын болон хувийн сургууль цэцэрлэгүүд нэмэгдэн баригдах төлөвтэй байна.

Эрүүл мэндийн үйлчилгээний төв
Elysium Residence хотхоны оршин суугчид Улаанбаатар хотын тэргүүлэх эмнэлэг, үзлэгийн төвүүдтэй ойр байршилтай. Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн нэгдсэн төв 1км зайд байх бол Интермед болон Улаанбаатар сувилал зэрэг хувийн эмнэлгүүд хотхоноос 2км хүртэл зайд байрлаж буй. Тиймээс эрүүл мэнддээ цаг гаргахад тань илүү хялбар болох юм.

Худалдаа үйлчилгээний төв
Энгийн өдөр тутмын хэрэгцээнээс авхуулаад тавилга, автомашины худалдаа гээд олон төрлийн худалдаа үйлчилгээний төвүүд хотхоны ойр орчмын 2км хүртэл зайд байрлана. Номин Юнайтед, Поларис их дэлгүүр ердөө 600м зайд байрлах бол Мишээл экспо, Шинэ сонголт зэрэг тавилгын их дэлгүүрүүд ч мөн 1км дотор зайд байрлалтай. Цаашлаад Яармагийн Хүннү Молл, Food City зэрэг 3км зайд байрших тул танд сонголт хийхэд хялбар байх болно.

Агаарлах цэг
Та гэрээсээ гараад 15 минут алхах зайд Туул голын эргээр агаарлах боломжтой. Мөн энэ хэсэгт Маршалын гүүрнээс, Яармаг хүртэл холбогдсон гүйлт болон дугуйн зам байх тул дасгал хөдөлгөөн хийж, салхилан алхахад тохиромжтой юм.
Elysium Residence нь өдөр өдрөөр хөгжин өөрчлөгдөж, амьдрахад тав тухтай болж буй хотын нэгэн хэсэгт байрлаж буй тул таны амьдралын чанарыг дээшлүүлнэ. Elysium Residence бизнес зэрэглэлийн орон сууцны төлбөрийн нөхцөл, ерөнхий төлөвлөлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 7786-2222 дугаараар борлуулалтын албатай холбогдоорой.
