Комфорт хотхоны 3-р ээлжийн эхний орон сууц ашиглалтад орлоо

        Баянзүрх дүүргийн 8-р хороонд байрлах Монкон Группын хэрэгжүүлж буй орон сууцны “Комфорт”  хотхоны гуравдугаар ээлжийн 89 айлын 15 давхар барилга дээр улсын комисс ажиллаж, үүрэг даалгаврын биелэлтээр байнгын ашиглалтад оруулахаар боллоо.  Энэхүү төслийн барилга угсралтын ажлыг Монкон Констракшн ХХК хийж гүйцэтгэсэн ба дараагийн 2 барилгыг 2019 оны 4-р улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Төслийг амжилттай хэрэгжүүлэхэд хамтран ажилласан захиалагч, харилцагч, туслан гүйцэтгэгч, бэлтгэн нийлүүлэгч болон инженер техникийн ажилтнууддаа талархлаа илэрхийлье.