Ирээдүйд үнэ цэн нь өсөх хөрөнгө оруулалт бол үл хөдлөх хөрөнгө

Хүмүүс яагаад хөрөнгө оруулалт хийдэг вэ?

Хүн амьдралынхаа үндсэн хэрэгцээг (хоол хүнс, орон байр, хувцас, хэрэглээ, татвар гэх мэт) өөрийн орлогоороо хангаж чаддаг болсны дараа түүнээс давж гарсан орлого нь мөнгөн хуримтлал болж хувирдаг. Энэхүү хуримтлалаа хэрхэн үр ашигтай зүйлд байршуулах вэ гэдгээс үүдэн хөрөнгө оруулалтын асуудал яригдаж эхлэх бөгөөд доорх хөрөнгө оруулалтын хэлбэрүүд түгээмэл байдаг.

  • Банкинд хөрөнгө оруулах /Хадгаламжанд хадгалах/
  • Үл хөдлөх хөрөнгө худалдан авах
  • Бизнес хийх
  • Үнэт цаас худалдан авах /хувьцаа, бонд, үүсмэл үнэт цаас гэх мэт/

Ихэнхдээ байгууллагын үйл ажиллагаа нь тогтворжсон бизнес эрхлэгчид, ашиг орлогоо улам арвижуулах, бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлж, хөгжүүлэх зорилгоор хөрөнгө оруулалтын аргыг ашиглах сонирхолтой байдаг. Харин хувь хүмүүс эсвэл дөнгөж бизнес эрхэлж байгаа залуус банкинд хадгаламж нээж мөнгөө хадгалуулах тохиолдол их бий.

Дээрх хүснэгтээс харахад банкуудын хадгаламжийн хүү жил ирэх тусам буурч байгааг та анзаарсан байх.

БИД ӨӨРТ БАЙГАА ХӨРӨНГӨӨ ХАДГАЛАМЖИД ТҮГЖИХ ХЭРЭГТЭЙ ЮУ?

Хадгаламж нь ирээдүйд улам үнэ цэнэ нь буурдаг, өсөх гэхээсээ илүү валютын өөрчлөлтөд өртөх магадлал ихтэй, үр өгөөжөө удаан хугацаанд маш бага харуулдаг хөрөнгө оруулалтын хэлбэр бол үл хөдлөх хөрөнгө худалдаж авах нь харин өөрийн гэсэн объекттой болох, түүнийгээ түрээслэх хэлбэрээр илүү их ашиг түргэн хугацаанд олж болох, ирээдүйд үнэ цэнэ нь улам өсөх гэх мэт маш олон давуу талтай.

Хөрөнгө оруулалтын өгөөжөө түргэн хугацаанд өсгөх арга

Хөрөнгө оруулалт худалдаж авах нь өөрөө ирээдүйн үнэ цэнэ дээр суурилсан шийдвэр гаргалт болдог. Учир нь олон улсад “Real State Investing” буюу үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулах арга нь томоохон бизнесмэнүүдийн хамгийн их анхаарлыг татдагаас гадна тэд үл хөдлөх хөрөнгийг:

  • Урт хугацааны мөнгөн орлого, хөрөнгө бий болгож чаддаг
  • Ирээдүйд улам үнэ цэнэ нь өсдөг
  • Эерэг мөнгөн урсгал бүтээж, байнгын тогтмол орлоготой болгоно хэмээдэг.

Амжилттай яваа бизнес эрхлэгчдээс гадна, улс орны томоохон эрх мэдэлтэн, эдийн засгийн мэргэжилтнүүд үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулалт хийхийг, бизнесийн байгууллагын үйл ажиллагаанаас гадна улс орны хөгжилд томоохон хувь нэмэр оруулах үйл явц гэдэгтэй санал нэг байдаг. Бидний амьдралд хамгийн түгээмэл хийгддэг үл хөдлөх хөрөнгийн худалдан авалт бол орон сууц худалдаж авах юм. Орон сууц худалдаж авснаараа та өөрийн гэр бүлээ амьдрах байраар хангах эсвэл бусдад түрээслэж ашиг олох боломжтой. Мөн барьцаа хөрөнгө болгож, өгөөжөө өсгөж ч болно.

Бид ирээдүйн үнэ цэнэ дээр суурилж худалдан авалт хийх нь зөв

АНУ-ын ерөнхийлөгч Франклин Д. Рузвельт:

"Үл хөдлөх хөрөнгийг алдах эсвэл хулгайлах боломжгүй, мөн энэ нь танаас хэзээ ч холдохгүй. Зөвхөн түүнийг худалдаж аваад, төлөх ёстойгоо төлж, зохих ёсоор анхаарч, удирдах л хэрэгтэй. Учир нь энэ нь дэлхийн хамгийн аюулгүй хөрөнгө оруулалт юм".

Тэрбумтан, аж үйлдвэржүүлэгч Эндрю Карнеги:

"Дэлхийн нийт саятангуудын 90 хувь нь үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг. Аж үйлдвэрлэлийн бүх хөрөнгө оруулалттай харьцуулахад үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт нь илүү их хөрөнгө мөнгө бий болгодог".

Иймийн учир бид ирээдүйд үнэ цэнэ нь улам өсөх, амьдарч буй байгаль орчиндоо ч ээлтэй, таны үр хүүхэд, гэр бүлийн тав тухыг бүрэн хангахуйц нийслэлийн шинэ суурьшил, төвлөрлийн бүсээр тодроод буй Арцатын аманд байрлах Мандала гарден хотхонд таныг хөрөнгө оруулалт хийхийг зөвлөж байна.

Тус хотхон нь сургууль, цэцэрлэг, худалдаа үйлчилгээний байгууллага, спорт цогцолбор зэрэг гэр бүлийн бүх гишүүдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн зохион байгуулалттайгаас гадна хотхон нь дотроо AWT буюу Ан амьтан, Ус, Байгаль орчин, модот хүрээлэн гэсэн гурван үндсэн хэсэгтэй. Зөвхөн орон сууц худалдан аваад зогсохгүй таны худалдан авалт бүрийн тодорхой хувь нь AWT-д хөрөнгө оруулалт болж, хүрээлэн буй орчин хийгээд байгаль дэлхийдээ хувь нэмрээ оруулж буй хэрэг болох юм.