ОРОН СУУЦ УРЬДЧИЛЖ ЗАХИАЛАХЫН ДАВУУ ТАЛ

Архитекторын төгс шийдэл, өндөр чанар бүхий “Мандала гарден” хотхоноос та төлбөрийн хамгийн таатай нөхцлөөр орон сууц худалдан авах боломжийг эрхэм танд санал болгож байна. Таны орон сууц худалдан авах сонголтонд тань тус болох үүднээс яагаад Мандала гарденыг урьдчилж захиалах шалтгаануудыг хүргэе.

ҮНЭ ЦЭНЭТЭЙ БАЙРШИЛ

Хотын шинэ төвөөс таван алхамын зайд орших тухайн бүсдээ байхгүй тохижуулалттай, худалдаа, үйлчилгээний цогц төвлөрөл, амрах таатай орчин, цэцэрлэгжүүлэлт, өвөрмөц хөшөө дурсгалууд, спорт цогцолбор, байгаль орчинд ээлтэй, эрүүл амьдрахын үндэс болсон гэр бүлийн таатай орчин бүрдүүлсэн, цаашид байршлын үнэ цэнэ нь улам нэмэгдэх шинэ суурьшлын А бүст сүндэрлэнэ.

ХЭМНЭЛТ

Ихэнх барилгын компаниуд анхны худалдан авагч нарт хөнгөлөлт болон тусгай урамшуулал олгодог. Эрт худалдан авалт хийснээр та их мөнгө хэмнэх боломжтой болох тул хэмнэсэн санхүүгээрээ та шинэ гэрээ шинэ тавилгуудаараа тохижуулах боломж ч бүрдэнэ. Учир нь урьдчилгааны хөнгөлөлттэй үе дуусч, байр ашиглалтанд орох үед мкв-ын үнэ нэмэгддэг гэдгийг санаарай.

УРЬДЧИЛГАА ХУВААХ НӨХЦӨЛ

Байршил, орчин, чанар гээд таны хэрэгцээнд төгс нийцсэн орон сууцыг урьдчилгаа төлбөр төлөлгүйгээр зөвхөн эрт захиалснаар та хүртэх боломжтой.

AWT БАГЦЫН ХӨНГӨЛӨЛТ

А буюу #All in багц:

Урьдчилгаа төлбөр 0 хувь буюу урьдчилгаагүй захиалах болон 80 хүртэлх сая төгрөгийн ашигтай хөрөнгө оруулалтын нөхцөлд хамрагдах боломжтой мөн орон сууц эрт захиалснаар барилгын явцтай танилцах, хамгийн сайн байршилтай байрыг ам бүлийн хэрэгцээнд тохирсон төлөвлөлт сонгох, наран талдаа харсан, илүү тааламжтай мкв-ын сонголт, илүү өндөр давхарт гэх зэрэг сонголтууд нь зөвхөн байр эрт захиалсан хүнд л олдох боломжтой байдаг.

W буюу #We are багц:

Та болон таны ойр дотны хүн зэрэг орон сууцны захиалга өгөхөд 38.2 сая төгрөг хүртэлх хөнгөлөлт.

T буюу #Together багц:

Мандала гарден төслөөс гурван орон сууцны захиалга өгсөн тохиолдолд 57.3 сая төгрөг хүртэлх хөнгөлөлт.