Монкон Констракшн ХХК 2019 оны Хөдөлмөр аюулгүй байдал, Эрүүл ахуйн шилдэг компаниар тодорлоо

Өнөөдөр Монгол улсад барилгын салбар үүсч хөгжсөний 93 жилийн ой тохиож, Барилга Хот Байгуулалтын Яамнаас жил бүр уламжлал болгон зохиодог барилгын салбарын оны ШИЛДЭГ 10 байгууллагыг тодруулах үйл ажиллагаа болж өндөрлөлөө. Энэхүү арга хэмжээгээр ХАБЭА чиглэлийн оны шилдэг аж ахуйн нэгжээр Монкон Констракшн ХХК тодорч шагналаа гардан авлаа. Шинэ хот сууринг бүтээн байгуулж, хот байгуулалт болон түүний төлөвлөлт, менежментийг боловсронгуй болгож, барилга, барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэж байгаа барилгын компаниуд болон үйлдвэрлэгч, барилгачид, инженерүүд та бүхэндээ барилгачдын баярын мэнд хүргэж, ажил үйлсэд тань амжилт хүсье.