Үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулахын давуу тал

ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН НӨЛӨӨЛӨЛ БАГА

Хувьцаа, бонд гэх мэт хөрөнгө оруулалтууд нь эрсдэлийн олон төвшинд байдаг. Хугацаа, Үнэт цаас гаргагч, Үнэлгээ зэргийг хөрөнгө оруулалт хийхийн өмнө авч үзэх ёстой болдог. Тэдгээр хүчин зүйлс нь эргээд олон улсын эдийн засгийн нөхцөл байдалтай нягт уялдаатай тул хөрөнгө оруулагчид их хэмжээний санхүү, эдийн засгийн мэдлэг шаардлагатай байдаг. Харин үл хөдлөх хөрөнгийн хувьд голлон дотоодын эдийн засгийн байдал хамаатай, ихэнх тохиолдолд нөлөөлөгч хүчин зүйлс нь нүдэнд ил харагдаж байдаг.

ИНФЛЯЦИЙН ЭРСДЭЛ БАГА

Хөрөнгөө хадгаламж хэлбэрээр байршуулах нь Монголын хувьд жилийн 15 хувийн хүүтэй. Засгийн газрын бонд авбал 16 хувьтай байгаа. Тэгвэл Улаанбаатар хотын хэмжээнд инфляцийн төвшин 2019 оны хувьд хамгийн ихдээ 10.5 хувь хүрч, багадаа 7.9 хувьд хүрсэн. Бондын болон хадгаламжийн хүү хэвээрээ лл. Мэдээж мэдрэмжгүй бол биш, гэхдээ ихэнх үнэт цаас нь инфляцийн мэдрэмж тийм ч сайн байдаггүй. Харин үл хөдлөх хөрөнгийн хувьд маш мэдрэмтгий, тэр тусмаа Монголын хувьд үнийн өсөлтөд бүр хэт мэдрэмтгий.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН НӨХЦӨЛ

Орон сууцыг буцаан худалдан авах баталгаат нөхцөлөөр 55.2 хүртэлх сая төгрөгийн ашигтай хөрөнгө оруулалтын нөхцөлд хамрагдах боломж

ХЭМНЭЛТ

Ихэнх барилгын компаниуд анхны худалдан авагч нарт хөнгөлөлт болон тусгай урамшуулал олгодог. Эрт худалдан авалт хийснээр та их мөнгө хэмнэх боломжтой болох тул хэмнэсэн санхүүгээрээ та шинэ гэрээ шинэ тавилгуудаараа тохижуулах боломж ч бүрдэнэ.

Учир нь урьдчилгааны хөнгөлөлттэй үе дуусч, байр ашиглалтанд орох үед мкв-ын үнэ нэмэгддэг гэдгийг санаарай.

ҮНИЙН ӨСӨЛТӨӨС ӨГӨӨЖ ХҮРТЭХ БОЛОМЖТОЙ

АНУ-ын орон сууцны үнийн индексийн хувьд тогтмол өсөх хандлагатай байдаг. Тус индексийн графикийг харвал ипотекийн зээлийн хөөс хагарч, хямрал болсон үеэс бусдаар тогтмол өсөлттэй. Энэ нь хөрөнгө оруулалтын үндсэн хоёр өгөөжийн нэгийг нь бүрдүүлж байгаа юм. Манай улсын хувьд авч үзвэл бид нэгэн дуугаар орон сууцны үнийн өсөлтийн талаар хэлнэ. Сүүлийн нэг жилд л үнэ үл ялиг буурсныг эс тооцвол тасралтгүй өссөөр байсан.

ТОГТМОЛ ОРЛОГО

Үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын хувьд томоохон давуу талуудын нэг нь түүний түрээсийн орлого буюу тогтмол орлого нь. Манай орны хувьд газар төдийлөн хөрвөх чадвартай бус, анхаарал татахуйц хөрөнгө оруулалтад тооцдоггүй. Тэгвэл байрны хувьд ашиглалтын зориулалтаар нь орон сууц, худалдаа үйлчилгээ, оффис гэж ангилж болно. Тухайн ангилал бүрийн хувьд тогтмол орлого болон ашиглалтын зардал нь өөр өөр байдаг. Жишээ нь: Оффисын ААА бүсийн хувьд дунджаар мкв нь 56 мянган төгрөгөөр сардаа түрээслэгдэж байгаа юм.

ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ

Хувь болон аж ахуй нэгж аль нь бай хамаагүй үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт хөнгөлөлтүүдийг бий болгож байдаг. Хувь хүний хувьд анхны байран дээрээ эдлэх боломжтой байдаг. Харин байгууллагын хувьд тухайн үл хөдлөх хөрөнгийн элэгдлийн зардал гэж татварын том хасагдуулга бий.