“Мандала Тауэр” Азийн шилдэг архитектур, дизайнтай орон сууцаар шалгарлаа

Нийслэл хотод өнгө нэмсэн, өвөрмөц архитектур, дизайны шийдэл дутагдаж байсан энэ үед хэний ч нүдэнд хамгийн түрүүнд тусах өвөрмөц, шинэлэг экстерьер дизайнаар НАВЧИН хэлбэр бүхий дахин давтагдашгүй онцгой хийцлэл агуулсан, шилэн фасадтай 25 давхар Мандала цамхгийг Монкон констракшн бүтээн байгуулж байна.

Энэхүү навчин хэлбэр бүхий дүрслэл нь энгийн геометрийн дүрслэл бүхий барилгаас ялгагдах хамгийн том давуу тал нь панаром буюу дэлгэмэл өнцөгт харах боломжийг бүрдүүлсэн нь Улаанбаатар хотыг бүрэн тольдох боломж олгоно. 

Мандала Тауэр нь оршин суугчдын аюулгүй байдал, тэдний бүхий л хэрэгцээг нь хангах үйлчилгээ, чанар, шинэлэг дизайн гээд олон шалгуурыг хангаж, оршин суугчдаа дээд зэрэглэлийн орчинд тав тухтай, амар амгалан, аюулгүй амьдрах бүхий л боломжийг эрэлхийлснээр дэлхийтэй эн зэрэгцэж “Asia Property Awards 2019” шагнал гардуулах ёслолын ажиллагаанаас “Азийн шилдэг архитектур, дизайнтай орон сууц” шагналын эзэн болсоноор бүс нутагтаа өндөр зэрэглэлийн орон сууцны шилдэг төсөл хэрэгжүүлэгч боллоо.

Энэхүү ёслолын ажиллагаа Азийн 10 гаруй улсын үл хөдлөх хөрөнгө, барилга бүтээн байгуулалтын салбарын компаниуд өрсөлдсөн бөгөөд Монкон констракшн тус арга хэмжээнээс ийнхүү хоёр дахь удаагаа шилдэгээр шалгарч байна. Тодруулбал, өнгөрөгч 2018 онд Мандала таун орон сууцны төслөөр “Шилдэг орон сууцны төсөл хэрэгжүүлэгч” төрөлд өрсөлдөж шилдэгээр шалгарч байв.

“Мандала Тауэр” төслийн бүхий л хэсэгт Испанийн алдарт архитектор Антонио Гаудигийн архитектурын өвөрмөц шийдлийг шингээж, Испани, Итали, Монгол архитекторууд хамтран ур ухаанаа шингээн ахин давтагдашгүй интерьер, экстерьерийн дүр төрхийг бүрдүүлж чаджээ. 

Испанийн 19-20-р зууны хамгийн алдартай арихтектор Антонио Гауди 1852 онд Каталонийн Реусу хотод төржээ. Багаасаа хэрэх өвчтэй байсан Гауди хязгаарлагдмал хөдөлгөөнтэй байснаар ирээдүйн их архитекторын ажиглах чадвар тун хурц болон хөгжиж, энэ чадвар нь түүнийг урлан бүтээх, урнаар сэтгэх авьяасынх нь гол эх сурвалж болсон гэж үздэг. Тэрээр шинэ Готын хэв маягаар уран бүтээлээ туурвидаг байсан бөгөөд уламжлалт архитекторуудаас ялгарч, өнгө тансаг, уран зохиомжит хийц нь барилга байгууламж гэхээс илүүтэй үлгэр, домгийн диваажин лусын орноор зорчих мэт сэтгэгдэл төрүүлэхүйц бүтээл туурвидаг байсан байна.

Түүний бүтээлүүдээс дурдвал, Юнескогийн Дэлхийн өвд бүртгэгдсэн Гуэлийн ордон, Ариун гэр бүлийн сүм, Гуаэль цэцэрлэг, Ла Педрера орон сууц гэх мэт олон бүтээл одоо ч дэлхийд сонин, содон, гайхамшигт бүтээл хэвээр байна.

Энэхүү агуу уран бүтээлчийн шийдлийг шингээн бүтээж буй Мандала Тауэр төслийн 1-3-р давхрын үйлчилгээний төвийн хэсэг нь хийцийн хувьд дөрвөлжин хэлбэрийг агуулсан, гадна фасад нь гоёмсог хэлбэр дүрс бүхий чимэглэлтэй зургаан мм-ийн зузаан, гурван давхар хатаалгатай ганжуулсан шилэн фасадтай байхаар шийдсэн бөгөөд энэ нь эрчим хүчний хэмнэлтийн А зэрэглэлд багтдаг, дулаан алдагдал хамгийн бага үзүүлэлт юм. Харин alcopanel фасадны өнгө гандахгүй, хэлбэр дүрсээ алдахгүй гээд давуу тал ихтэй.

Өндөр зэрэглэлийн орон сууцны бас нэгэн салшгүй хэсэг лобби нь 1-2-р давхрыг дамнасан 10 метрийн өндөр таазтай, байгалийн мод, тансаг гэрэлтүүлгийг хослуулсан дээд зэрэглэлийн зочид буудлыг санагдуулахаар өвөрмөц шийдэлтэй.

Мандала Тауэрийн 4-23-р давхарт орон сууц, 24-25-р давхардаа пентхаус байхаар төлөвлөсөн. Айлын дотор таазны өндөр хамгийн нам хэсэгтээ 3, түүнээс дээш 3.7 метрийн өндөртэй, дам нурууг хаасан уналттай гоёлын таазтай байна. Интерьерт сонирхол татахуйц хэд хэдэн сонирхолтой шийдлүүдийг ашигласан. Тухайлбал, 2.4 метр өндөр хаалга, шилэн ханатай ариун цэврийн өрөө буюу жакузанд байхдаа гадна орчныг тольдох боломжтой бөгөөд дөрвөн улирлыг санагдуулахуйц өнгө төрх бүхий дотор засал чимэглэлтэй байна.

Аюулгүй байдал, өндөр технологи, тав тух

Амьдралынхаа хамгийн жаргалтай мөчүүдийг үдэж, угтдагийн хувьд орон сууц гэдэг бидний хамгийн үнэ цэнэтэй материаллаг хэрэгцээ байсаар ирсэн. Иймээс тансаг хэрэглээ гэхээс илүүтэй өндөр технологийг эрхэм болгох уриатай “Мандала тауэр” төсөл нь одоогоор барилгын ажил 40 хувийн гүйцэтгэлтэй, 2020 оны 4-р улиралд бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Энэхүү тауэр нь барилгын чанар, стандартын бүхий л үзүүлэлтийг зохих дээд төвшинд хангаж, хөрс, ус, салхины тооцооллыг олон улсын чанарын байгууллагуудаар хийлгэж шалгагдсан, гадаад, дотоодын шилдэг инженер, техникийн ажилчдын ур ухааныг шингээн сүндэрлэсээр байна.

Тухайлбал, Монголд анх удаа орон сууцны барилгад ERV агааржуулалтын систем нэвтрүүлэв. Тус агааржуулалтын систем нь томоохон барилга, талбайд зориулагдсан бөгөөд Монголд анх удаа орон сууцны барилгад хэрэглэж байгаа гэдгээрээ давуу талтай. ERV агааржуулалтын систем нь таны орон сууцыг цаг үргэлж цоо шинэ цэвэр агаараар сэлбэх учир Мандала Тауэрийг бүрэн амьсгалдаг барилга гэж хэлж байгаа юм.

Мандала Тауэр өндөр зэрэглэлийн орон сууц нь 24 цагийн угтах хэсэгтэй нэгдсэн лобби танхим, үйлчилгээний талбай, concierge үйлчилгээ, VIP terrace, усан бассейн гэх мэт бүхий л төрлийн үйлчилгээг нэг дороос нэгэн зэрэг авах боломжтойгоор төлөвлөсөн нь ажил хэрэгч таны амьдралын хэв маягийг илүү хөнгөвчилж, тав тухтай орчинд гэр бүлтэйгээ чөлөөт цагаа өнгөрөөх боломжийг олгох юм. Мөн оршин суугчдад зориулан ажил хэргийн түнштэйгээ уулзалт товлон ярилцах тав тухтай орчин бүхий уулзалтын өрөө, гэр бүл, анд нөхөдтэйгөө чөлөөт цагаа өнгөрөөж,  алжаалаа тайлах боломжтой club house-ийг Мандала цамхагтаа төлөвлөсөн.

Мандала Тауэр нь амьдарч буй таны нэр төрийг илтгэх, гэр бүл тань аз жаргалаар дүүрэн, амар амгалан бүрдсэн цамхаг байх болно.