ХҮНИЙ АМЬДРАЛЫН БҮХИЙ Л ХЭРЭГЦЭЭ ТӨВЛӨРСӨН КОНЦЕПЦ- МАНДАЛА ГАРДЕН ХОТХОН

Концепц гэж юу вэ?

Концепц нь хүний оюун бодолд төрсөн санаа юм. Өөрөөр хэлбэл, архитектур, бариилгын концепц нь нөхцөл байдлаас урган гарсан, архитектур төлөвлөлтийн туршид баримтлах үзэл баримтлал болж чадах тэрхүү гол санааг хэлж байгаа юм. 

Концепцыг Орон зай, Хийцийн шийдэл, Дизайн, Зохиомж, Утга агуулга гэсэн элементүүд илэрхийлдэг.

Харин архитектур төлөвлөлт бол “комплекс асуудлыг шийдвэрлэх бодлого” юм. Сайн төлөвлөлттэй концепц нь илүү утга агуулгатай байж, төлөвлөлтийг бий болгож ингэснээр аз жаргалыг илүү мэдрүүлдэг байна.

Эерэг сэтгэлзүйн талаар судалгаа хийдэг Пенсильваны их сургуулийн профессор, сэтгэл зүйч Мартин Селигман “Хүн аз жаргалыг хэдийд мэдэрдэг вэ? Аз жаргал гэж чухам юу юм бэ?” гэдгийг Pleasure буюу Сэтгэл хангалуун мэдрэмж, Engagement буюу Өөрийн оролцоо, Meaning буюу Утга учир гэсэн гурван зүйлээр тодорхойлсон байдаг.

“Хүн тухайн зүйлд сэтгэл хангалуун байж, түүнийг хийхэд ямар нэгэн оролцоо байгаад, тэрхүү зүйлээс утга учир мэдэрч байвал, ялангуяа энэхүү гурван зүйл нэгдэж байвал хүн аз жаргалыг илүүтэй мэдэрдэг” аж.

Тэгвэл Мандала Гарден хотхоны концепцын гол зорилго нь шинэ суурьшлын бүсэд, өвөрмөц экстерьер, интерьерээр, орчин үеийн техник, технологийн шийдлийг ашиглан, чанартай материалаар, чадварлаг хамт олон, оршин суугчдын эрүүл, амгалан тайван, сэтгэл хангалуун, идэвхтэй, аз жаргалтай, дулаан уур амьсгалтай амьдрах нөхцөлд зориулан хүний бүхий л хэрэгцээг нэг дор төлөвлөсөнд оршино. Мандала Гарден хотхон нь 10 га газарт 1200 айлын орон сууц бөгөөд хотхоны нийт 60 хувийг ногоон байгууламж, тоглоомын талбай эзэлнэ.

Хотхон ANIMAL, WATER, TREE GARDEN гэсэн 3 ээлжид ээлж тус бүрийн онцлогийг шингээсэн концепцтой.

Тухайлбал, 1-р ээлж ANIMAL БУЮУ ZOO GARDEN

Орон сууцны 5 блок болон Монгол орон болоод дэлхий нийтэд ховордсон ан, амьтдын хөшөө баримал бүхий ногоон байгууламж байна. Үүний зорилго нь ховордсон ан, амьтдыг хотхоны оршин суугчид, тэр дундаа Монголын ирээдүй болсон бяцхан иргэд эдгээр хөшөөг багаасаа харж, танин мэдэж, хүн бол байгаль дэлхий дээр оршин буй ганц амьд организм биш, байгаль дээрх бусад ан, амьтадтай харилцан шүтэлцэж амьдрах ёстой учир тэднийг хайрлах, хамгаалах, устгаж үгүй болохоос сэргийлэх тухай сэдэл, бодол, сэтгэлтэй өсөхөд туслах зорилготой.

2-р ээлж WATER GARDEN

Цэнгэг усны нөөц өдөр ирэх тусам багасаж байгаа өнөө цагт цэвэр усны зөв зохистой ашиглалт буюу дахин цэвэршүүлсэн усан сан бүхий шатлалт усан хүрхрээг хотхондоо байгуулах юм. Энэхүү шатлалт хүрхрээ нь хотхонд өнгө, үзэмж нэмж, оршин суугчдын цугларах, зугаалах, амрах газар болох төлөвлөлттэй. Зөвхөн амарч, зугаалаад зогсохгүй оршин суугчдад усны зөв зохистой хэрэглээг уриалж буй хэрэг юм. Усны чимээ нь өөрөө хүнийг тайвшруулах увдистай байдаг гэнэ. Энэхүү 2-р ээлж нь 5 блоктой, сагсан бөмбөгийн талбай болон ерөнхий боловсролын сургууль, “Мандала плаза” худалдаа үйлчилгээний төв байхаар төлөвлөсөн.

3-р ээлж  TREE GARDEN

Нүүрс хүчлийн хийг багасгах, мод тарьж ногоон орчин бий болгох зорилттой. Зөвхөн мод тарихаас гадна орчноо зүлэгжүүлж гэр бүл найз нөхөдтэйгөө аялж зугаалж, пикник хийж болохуйц орчинг бүрдүүлж, заавал хотоос гарах шаардлагагүйгээр аялж зугаалах боломж, нөхцөлийг бүрдүүлж өгнө. Мөн 5 блок орон сууцнаас гадна сагсан бөмбөгийн талбай, хөл бөмбөгийн талбай, мөн фитнесс, усан бассейн, заалны спортын төрлүүд багтсан спорт цогцолбор байхаар төлөвлөсөн.

Мандала Гарден хотхоны дотоод бүтцийн давуу тал шийдлүүд:

1.  Явган замын үндсэн урсгал нь 3 бүсчлэлээ нэвт холбох бөгөөд хөдөлгөөн саадгүй зорчино

2.  Хотхоныг бүрэн тойрох гүйлтийн болон дугуйн замтай

3.  Оршин суугчдын аюулгүй байдлыг хангаж хотхон дотор авто хөдөлгөөнгүй, онцгой тохиолдолд ашиглагдах замуудыг норм стандартын дагуу төлөвлөсөн

4.  Гүүрэн болон нүхэн гарцтай

5. Айл бүрт хүрэлцэх автомашины дулаан болон ил зогсоол

6. Амралт, чөлөөт цагаа өнгөрөөх ашиглалт бүхий дээвэр

7. Хотхоныг бүтэн тойрох 1.2 км гүйлтийн болон дугуйн зам

ДЭЛХИЙН АЛДАРТАЙ БАРИЛГУУДЫН КОНЦЕПЦ

Burj Khalifa-гийн концепц: “Хамгийн хамгийн байх”. Хамгийн хамгийн байх нь хүн төрөлхтний түүхийн турш анхаарал татсаар ирсэн. Энэ нь хүчирхэг байдлын нэг илрэл юм.

Идеа: Хамгийн өндөр байх

Концепц: Хамгийн өндөр

Havenhuis буюу Антверп хотын Боомтын удирдлагын барилгын концепц: Антверп боомтын “эрч хүчтэй, найдвартай, амбицтай, шинэлэг” шинж чанарыг бэлгэдэх зорилготой, хуягт хөлөг онгоцны их бие шиг хэлбэртэй, LED гэрлийн тусгалаар алмаз шиг харагдуулахаар бүтээжээ.

АНУ-ын хамгийн үнэтэй Big Apple цамхгийн төлөвлөлт: Нью-Иоркийн төвд байрлах 220 давхар тус цамхаг нь жуулчид болон орон гэргүйчүүдээс хол байлгахаар төлөвлөсөн. Үзэгдэх орчин нь Central Park бөгөөд 250 сая ам.долларын үнэтэй, айл бүрийн орон зайг маш томоор төлөвлөсөн.

Waiea Tower-ийн үзэл санаа: Диваажинд амьдарч буй мэт төлөвлөлт. Цамхгаас шууд далай харагдах бөгөөд маш том усан сантай. Үүгээр зогсохгүй тансаг зэрэглэлийн сүшиний, тэр дундаа Нобу сүшиний ресторантай, усан сан дотроо амрангаа Нобу сүши амтлах боломжтой.