Хэнтий аймгийн орон нутаг судлах музейн барилгын шав тавих ёслолын үйл ажиллагаа болж өндөрлөлөө

          Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны захиалгаар Хэнтий аймгийн Хэрлэн суманд байрлах орон нутаг судлах музейн барилгын шав тавих ёслолын үйл ажиллагааг 2020 оны 6 дугаар сарын 13-ны өдөр "Монкон констракшн" ХХК- ийн зүгээс, орон нутгийн байгууллагуудтай хамтран зохион байгууллаа.

Энэхүү үйл ажиллагаанд Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Засаг дарга Н. Ганбямба, орон нутгийн болон музейн удирдлагууд, эрдэмтэд,  “Монкон Констракшн” ХХК-ийн  хамт олон оролцлоо. 

Нийт 1,890м2 талбайтай 3 давхар барилгын Ерөнхий гүйцэтгэгчээр “Монкон Консракшн” ХХК ажиллах бөгөөд угсралтын ажлыг 2020 оны 5 дугаар сараас эхлэн 2020 оны 12 дугаар сард дуусган Улсын комисст хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй байна.