Улаанбаатар хот, Налайх дүүргийн 2 дугаар хороонд байрлах “Голомт” цогцолбор сургуулийн барилга угсралтын ажлыг эхлүүллээ

Нийслэлийн Засаг даргын тамгын газрын захиалгаар түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Улаанбаатар хотын Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 960 хүүхдийн суудалтай “Голомт” цогцолбор сургуулийн барилга угсралтын ажлыг  “Монкон Констракшн” ХХК гүйцэтгэж эхэллээ.

Уг сургуулийн хуучин барилгыг нураах ажлыг 2020 оны 6 дугаар сараас эхлэн хийж гүйцэтгэсэн ба барилга угсралтын ажлыг 2020 оны 8 дугаар сард эхлүүлж 2022 оны 12 дугаар сард байнгын ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөн ажиллаж байна. 

            Энэхүү төсөл нь нийт 6,445м2 талбайтай, 3 давхар төмөр бетон карказтай, 4 блок, 2 спорт заал, 1 урлаг заалтай 960 хүүхдийн суудалтай байх юм.

Сургуулийн хуучин барилга 

Шинээр төлөвлөж буй сургуулийн барилга