Мандала гарден хотхонд Tomyo сургуулийн шав тавих ёслол боллоо,

Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс Богд Хан уулын хойд энгэр, Арцатын аманд сүндэрлэж буй Mandala Garden орон сууцны цогцолборт сургууль цэцэрлэг төлөвлөснөөр хүүхдэд тав тух орчин, суралцах давуу талыг бий болгосон.

2021 оны 6 дугаар сарын 15-нд Монкон Констракшн ХХК, TomYo EdTech нарын хамтарсан Мандала Гарден хотхонд байрлах 7000 м/кв талбайд орших, нийт 964 хүүхдийн “TomYo School of Ulaanbaatar” ерөнхий боловсролын сургуулийн шав тавих үйл ажиллагаа амжилттай болж өнгөрлөө. Шав тавих ёслолд Монкон Групп ХХК-ийн Ерөнхий захирал Ч.Дарханбаатар, TomYo EdTech компанийн үүсгэн байгуулагч В.Баярсайхан нар үг хэлж, шав тавих ёслолыг эхлүүллээ. 2022 онд сургуулийн нээлтээ хийж, сурагчдын элсэлт авч эхлэх юм.