ВАКЦИН БИО БЭЛДМЭЛИЙН ТӨВ АГУУЛАХЫН БАРИЛГЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ

Вакцин Био Бэлдмэлийн Төв агуулахын барилгын шав тавих ёслол боллоо.

Монкон Констракшн компани Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн дэргэд баригдах Вакцин Био Бэлдмэлийн Төв агуулахын барилгын шав тавих ёслолыг 2021 оны 5 дугаар сарын 5-ны билэгт сайн өдөр үйлдлээ.

НҮБ-ын Хүүхдийн Сан, Монгол Улсын Засгийн газар, Эрүүл Мэндийн Яамтай хамтран эрүүл мэндийн салбарын чадавхыг бэхжүүлэх, цар тахал, халдварт өвчний дэгдэлтийн үед авах хариу арга хэмжээ, бэлэн байдлын зэргийг сайжруулах зорилгоор энэхүү Вакцин Био Бэлдмэлийн Төв агуулахын барилгыг барьж байна. World Bank Mongolia - Дэлхийн Банкны санхүүжилтээр баригдаж буй тус агуулахын барилга нь #КОВИД19 болон бусад товлолт вакцин, эмнэлэгийн дагалдах хэрэгслүүдийг стандарт горимын дагуу хадгалах байгууламж юм.

Манай орны хүн амд шаардлагатай тун хэмжээгээр стандартын дагуу хадгалах зориулалттай, 2 давхар, 1686м2 талбайтай агуулахын төслийн хэрэгжүүлэх болсноо дуулгахад таатай байна. Агуулахын барилгыг 2021 оны 7 дугаар сард багтаан хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна.