Увс аймгийн Улаангом суманд 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын шав тавилаа

Монкон Констракшн компани 2021 оны 8 дугаар сарын 27-нд Увс аймгийн Улаангом сумын 10-р багт “Улаангом 150 хүүхдийн цэцэрлэг”-ийн барилгын шав тавилаа

Тус үйл ажиллагаанд Монгол Улс дахь АНУ-ын элчин сайд Michael Klecheski эхнэр Eliosa Klecheski-н хамт, Олон нийттэй харилцах албаны орлогч захирал John Dwyer, Олон нийттэй харилцах албаны төсөл хариуцсан захирал Болормаа, Атташи, Хошууч Christopher Scott, Увс аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд, Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд, Монкон Констракшн ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Батбаяр нар оролцлоо.

АНУ-ын Армийн Инженерийн корпус (USACE)-ын захиалгаар цэцэрлэгийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэн, түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр ажлаа эхлүүлж байгаа бөгөөд цэцэрлэгийн барилга нь нийт 1406 ам дөрвөлжин метр талбайтай, 2 давхар юм. 

 

АНУ-ын Армийн Инженерийн корпус (USACE)-т Монголын хүүхдүүдийн төлөө хийж буй ажилд нь талархал илэрхийлье.