“360 Мандала Тауэр” Шилдэг Шинэ орон сууцаар шалгарлаа

Жил бүр Барилгачдын баярыг тохиолдуулан зохион байгуулдаг “Barilga Expo - 2021” үзэсгэлэнд Монкон констракшн ХХК-ийн хэрэгжүүлж буй 360 Мандала” төсөл ШИЛДЭГ ШИНЭ ОРОН СУУЦ-аар шалгарлаа.

Өдгөө 14 дэх жилдээ зохион байгуулж буй салбарын томоохон арга хэмжээ болох уг үзэсгэлэнд 120 орчим ААН оролцож, архитекторуудын шилдэг бүтээл, орчин үеийн барилга байгууламжийн зураг төсөл, шинэ орон сууц, дэвшилтэт технологийг олон нийтэд танилцуулсан юм.

Монкон констракшн ХХК-ийн "360 МАНДАЛА ТАУЭР" нь өндөр зэрэглэлийн орон сууцны хос цамхагийн нэг бөгөөд чадварлаг архитекторуудын ур ухаан шингэсэн төгс шийдэл, инженерчлэл бүхий НАВЧИН хэлбэртэй, дахин давтагдашгүй онцгой хийцлэл агуулсан нь гэрээсээ урд зүгт Богд Хан уул, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, хойд зүгт хотын төвөө бүхэлд нь 360 хэмээр тольдон харах дэлгэмэл өнцөгт харагдцыг бий болгож чаджээ.    

“360 Мандала Тауэр” орон сууцны  онцлогоос дурдвал, зөвхөн 104 айлд зориулагдсан 25 давхар өндөр, гурван давхар шилэн фасадтай. Мөн барилга бүхэлдээ агаар цэвэршүүлэх системтэй учир жилийн дөрвөн улирал цэвэр агаараар амьсгалах боломж бүрдүүлсэн.

Өндөр зэрэглэлийн орон сууцны чанар, стандартыг хангахуйц шийдлүүдээс дурдвал,

  • Гэр доторх бүхнийг хормын төдийд удирдах боломжтой ухаалаг автомат систем
  • Аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэх цогц төлөвлөлтийг тооцсон дэвшилтэт технологи
  • Оршин суугчдад зориулсан тусгай үйлчилгээ
  • Спорт цогцолбор, усан бассейн
  • Нисдэг тэрэгний зогсоол
  • Нийтийн эзэмшлийн террас
  • Арга хэмжээ зохион байгуулах өрөөнүүд
  • Хүүхдийн тоглоомын өрөө зэргийг төлөвлөжээ.

 “360 Мандала Тауэр”-ын гадна фасад одоогоор 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

 

Холбоо барих дугаар: 7533-0000, 8888-3374, 8888-3375

Вэбсайт: www.360mandalatower.mn

Facebook: https://www.facebook.com/360.365MandalaResidentialTower