Монкон Констракшн ХХК “Улаанбаатар Барилга Экспо- 2021” үзэсгэлэнд оролцож байна

“Улаанбаатар Барилга Экспо- 2021” орон сууц, хот тохижилт, барилгын материал, дэвшилтэт техник технологийн үзэсгэлэн өнөөдрөөс Мишээл Экспод эхэллээ.

16 дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү үзэсгэлэнд Монкон Констракшн ХХК-ийн хэрэгжүүлж буй 360 Мандала өндөр зэрэглэлийн орон сууц, Яармагийн бүс дэх хамгийн цогц төлөвлөлттэй Мандала Гарден хотхон төслүүдтэй танилцаж, орон сууц, үйлчилгээний талбайн хувь лизинг, Мандала Гарден хотхоны дулаан зогсоолын хөнгөлөлт зэргийн талаар цогц мэдээлэл авах боломжтой.

“Улаанбаатар Барилга Экспо- 2021” үзэсгэлэн 9-р сарын 16-19ний хооронд үргэлжилнэ.