card
story-image

Худалдан авалтын бодлого

ХУДАЛДАН АВАЛТЫН ҮНДСЭН БОДЛОГО

“Монкон констракшн” ХХК нь чанарыг эрхэмлэж, үнэ цэнийг бүтээх эрхэм зорилгын хүрээнд худалдан авах үйл ажилагааг хэрэгжүүлдэг. Бид худалдан авалтын бодлогоор дамжуулж бизнесийн тогтвортой хөгжлийг хангах, олон талт хамтын ажиллагааг сайжруулах,  компанийн үйл ажиллагаанд өгөөж авчрахын зэрэгцээ өрсөлдөхүйц чадвар бүхий найдвартай ханган нийлүүлэлтийн сүлжээ бий болгож, нийгмийнхээ хөгжилд хувь нэмрээ оруулах зорилготой.

Худалдан авалтын хэлтэс нь Бараа материалын худалдан авалт болон Ажил үйлчилгээ гэсэн хоёр чиглэлд үйл ажиллагаа явуулж байна.

 

БАРАА, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАЛТЫН БОДЛОГО

“Монкон Констракшн” ХХК нь бараа, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаанд дараах бодлогыг баримтална. Үүнд:

  • Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй бүхий л хууль тогтоомж, эрх зүйн актыг дагаж мөрдөх;

  • Барилгын норм дүрэм, стандарт шаардлагад бүрэн нийцсэн бараа материал, ажил үйлчилгээг худалдан авах;

  • Хүний эрхийг дээдэлж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах;

  • Нийлүүлэгчийг шударга өрсөлдөөний зарчмаар шалгаруулж, өрсөлдөөний тэгш боломжоор хангах;

  • Нийлүүлэгчтэй харилцан ойлголцол, итгэлцэл бий болгож, харилцан үр ашигтай хамтран ажиллахыг эрхэмлэх;

  • Худалдан авалтыг үр ашигтай байлгах зорилгоор боломжит шинэ нийлүүлэгчийг тогтмол татан оролцуулах, өрсөлдөөнийг нэмэгдүүлэх;

  • Бэлтгэн нийлүүлэгч болон туслан гүйцэтгэгчтэй цаашдын харилцааг хэвийн үргэлжлүүлж хамтран ажиллахыг эрмэлзэх;

  •  Компанийн өртөг зардлыг бууруулж, үр ашигтай, хариуцлагатай байх зарчмыг баримтлах;

 

ХОЛБОГДОХ АЖИЛТАН

  • Б.Адъяа-Өлзий – Судалгааны ажилтан; 88026955; [email protected]

  • Э.Цэрэндулам - Судалгааны ажилтан; 99565918; [email protected]

  • Б.Ганболд – Хангамжийн ахлах ажилтан; 99311770; [email protected]

Хүсэлт илгээх