card

БИДНИЙ ЗҮТГЭЛ ХӨГЖЛИЙН ТУЛГУУР

МОНКОН ГРУПП

Монголын барилгын салбарын хөгжлийг дэлхийн түвшинд хүргэх зорилготой “Монкон Групп” ХХК нь 2006 онд  барилгын зураг төслийн чиглэлээр бизнесийн гараагаа эхэлж, 2010 оноос барилга угсралт, менежментийн салбарт нэвтэрч, өргөжин тэлсэн билээ. 

Барилгын зураг төслөөс эхлээд барилга угсралт, үл хөдлөх хөрөнгийн менежмент, орон сууцны ашиглалт зэргээр барилгын салбарт цогц үйл ажиллагаа хэрэгжүүлдэг нь манай компанийн онцлог, давуу тал юм.

Өдгөө бид 13 охин компани, 800 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Инженер техникийн 180 ажилтан, мэргэжлийн 500 гаруй ажилтан нь манай байгууллагын амжилтын үндэс тул тэдний ур чадварыг дээд зэргээр хөгжүүлж, өсөн дэвших боломжоор хангаж, шударга, эрх тэгш, эерэг таатай орчин бүрдүүлэхийг ямагт зорьж байна.

 

 

 

 

САЛБАР КОМПАНИУД

УРИА ҮГ

Бидний зүтгэл, хөгжлийн тулгуур

ЭРХЭМ ЗОРИЛГО

Бид иргэд олныг тав тухтай орчинд эрүүл энх амьдарч, чанартай боловсрол эзэмшихэд туслан дэмжих, олон улсын хэмжээнд үйлдвэрлэл, бүтээн байгуулалтыг цогцлоох замаар нийгмийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулна.

ҮНЭТ ЗҮЙЛС

  • ЁС ЗҮЙ
  • ЧАНАР
  • МЭРГЭШСЭН БАЙДАЛ
  • АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА
  • ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ

Бид хуулийг дээдэлж, ЁС ЗҮЙ-г эрхэмлэнэ.
Бид ЧАНАР-ыг эрхэмлэж, үнэ цэнийг бүтээнэ.
Бид салбартаа бүтээгдэхүүн, үйлчилгээ өндөр түвшний чанараар тэргүүлж ажиллана.
Бид АЮУЛГҮЙ АЖИЛЛАСАН цагаар тэргүүлнэ.
Бид
ТОГТВОРТОЙ ХӨГЖИНӨ.

 

ЁС ЗҮЙ

Бид, харилцагч, захиалагч, хамтрагч, хамт олон нараа хүндэтгэн эв эеийг хичээж, шударга ёсыг баримтлан аливаа санал зөрөлдөөнийг зөвшилцөх, ойлголцох замаар харилцан бие биедээ эерэгээр шийдвэрлэнэ. Ажилтан бүрийн аливаад чин сэтгэлээсээ ханддаг, бүтээмж өндөртэй, хичээнгүй хөдөлмөрч, бодитой амлаж амласандаа хүрдэг, эв эетэй, тус нэмэртэй, амин хувиа хичээдэггүй, ёс суртанхуунтай, харилцан хүндэтгэлтэй хамтын ажиллагаагаар манай группын зорьж буй ёс зүйтэй бизнесийн үйл ажиллагаа цогц болон төлөвшин тогтоно.

ЧАНАР

Чанар бол бусдаас ялгарах бидний онцлог, давуу тал, хэрэглэгчдэд түгээн хоногшуулах гол үзүүлэлт юм. Бид зөвхөн бүтээгдэхүүн, үйлчилгээндээ төдийгүй манай бизнесийг бүрдүүлж буй эд эс бүхэнд үүнийг шингээж ажиллана. Бидний бүтээгдэхүүний чанар хэрэглэгч, харилцагч, түншлэгч нартаа өгч буй үнэ цэнээр тодорхойлогдоно.

МЭРГЭШСЭН БАЙДАЛ

Компани бүр үйл ажиллагаа эрхэлдэг салбартаа харилцагч, түншлэгч, хэрэглэгчдэдээ /оролцогч талууддаа/ хүргэдэг бүтээгдэхүүн, үйлчилгээ, үнэ цэнийг чанарын өндөр түвшинд хүргэх ур чадвар, туршлага, мэдлэгийг эзэмшсэн байдлыг ойлгоно.

 

АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА

Ажилтан бүр осол аваарт өртөхгүй, эрүүл саруул, эсэн мэнд гэр бүлдээ очихыг ойлгоно. Ажлын байранд хөдөлмөр хамгааллын дүрэм, журмыг ягштал мөрдөнө.

 

ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ

Тасралтгүй урагшилж, тогтвортой хөгжих нь бидний өнөөгийн байдлыг бүтээсэн түүхэн замнал, ирээдүйдээ хадгалж үлдэх үнэт зүйл юм. Үйл ажиллагааны салбар бүртээ дэлхий даяар хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй үйлдвэрлэлийн шинэ боломж, хэрэглэгчдийн чиг хандлага, нийгмийн шаардлагад үргэлжид нийцэн, тасралтгүй өсөж хөгждөг байх нь бидний ямагт баримтлах зарчим байна.

 

БИДНИЙ ТҮҮХ

Хүсэлт илгээх