card

Make a Better Future

“Mandala Garden” хотхон нь барилгын салбарт өмнө нь тогтоод байсан жишиг төлөвлөлтийг шат ахиулж, хүний өдөр тутмын хэрэгцээнээс гадна хотхоны тохижилт, инженерийн дэд бүтэцтэй уялдуулж олон шинэлэг шийдэл багтаасан цогц төлөвлөлттэй анхны хотхон юм. Нийгмийн хариуцлагын хүрээнд ирээдүй хойч үедээ эрүүл, аюулгүй амьдрах орчныг өвлүүлэн үлдээж, экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад чиглэсэн Animal, Water, Tree буюу AWT концепцийг “Mandala Garden” хотхонд цогцлоож байна.
 
 
ДЭЛГЭРЭНГҮЙ
 

МАНДАЛА ГАРДЕН ХОТХОНЫ ТАНИЛЦУУЛГА

ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ

Мандала гарден хотхон нь Улаанбаатар хотын шинэ суурьшил, төлөвлөлтийн “А” зэрэглэлийн бүсэд ХУД-ийн 4-р хороо, Арцатын аманд  10 га газарт байрлалтай, гурван ээлж бүхий 2700 айлын 16 давхар 14 блок барилгаас бүрдэнэ.  Хүний өдөр тутмын хэрэгцээг хангах худалдаа үйлчилгээний төв, сургууль цэцэрлэг нь хотхон дотроо төлөвлөгдсөн. Цогц төлөвлөлтийн хүрээнд стандарт сайн зэрэглэлийн хотхонд цогцлох ёстой бүхий л шаардлагыг хангасан анхны хотхон юм. Инженерийн дэд бүтцийг байгуулахдаа газар доорх шугам сүлжээ рүү чөлөөтэй нэвтрэх нүхэн гарцыг байгуулж буй. Мөн оршин суугчдад зориулсан нийтийн тээврийн үйлчилгээг анх удаа нэвтрүүлэхээр төлөвлөж байна. “Mandala Garden” хотхоны бүхий л төлөвлөлт нь оршин суугчдын тав тухтай, эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхэд чиглэсэн.

 

ХОТХОНЫ ДАВУУ ТАЛ

  • ЦЭГЭН ТӨЛӨВЛӨЛТ
  • СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ
  • ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ
  • ЯВГАН ХҮНИЙ ЗАМ, ГҮҮРИЙН БАЙГУУЛАМЖ
  • НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ТАЛБАЙ
  • ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ
  • АЮУЛГҮЙ БАЙДАЛ
  • ЗОГСООЛ
  • АВТОБУС ҮЙЛЧИЛГЭЭ

ЗУРГИЙН ЦОМОГ

Өрөөний зохион байгуулалтууд

ӨРӨӨНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Zoo Garden / 1-р ээлж /

ГАЗРЫН ЗУРАГ

ТАНИЛЦУУЛГА ТАТАЖ АВАХ

Хотхоны үнэ байршил, дотор зохион байгуулалтын дэлгэрэнгүй танилцуулга татаж авах

Хүсэлт илгээх