card

Нийлүүлэгчид тавих шаардлага

НИЙЛҮҮЛЭГЧ БОЛОН АЖИЛ ГҮЙЦЭТГЭГЧИД ТАВИХ ШААРДЛАГА

“Монкон Констракшн” ХХК нь нийлүүлэгчид дараах зарчмыг баримталдаг байх шаардлага тавина. Үүнд:

  • Нийлүүлэгч нь компанийн худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотой бодлого журмыг хүлээн зөвшөөрч, түүнд зохицон ажиллах чадвартай;
  • Хууль тогтоомж, дүрэм журмыг чанд мөрдөж, ёс зүйн зөрчил гаргадаггүй байх;
  • Нийлүүлэгч нь бизнесийн бүхий л үйл ажиллагаанд хүний үндсэн эрхийг дээдэлж, хөдөлмөр хамгааллын аюулгүй орчныг бүрдүүлсэн байх;

Чанар, стандартын шаардлагыг хангаж ажилладаг байх шаардлага:

  • Нийлүүлэгч нь Монгол Улсын болон олон улсын стандарт шаардлагыг бүрэн хангасан бараа, үйлчилгээ нийлүүлэх, техник технологийн болон бусад төрлийн нөөц, чадвартай байх;
  • Компаниас тавьсан чанарын шаардлагыг бүрэн хангасан бараа үйлчилгээ, нийлүүлэх нөөц чадвартай байх;
  • Бараа, үйлчилгээг зах зээлийн өрсөлдөөнт, боломжит үнээр нийлүүлэх боломжтой байх;

Хүсэлт илгээх