Дотоод орчны бохирдол нь гадаад орчныхоос 2-5 дахин их байдгийг та мэдэх үү?

Улаанбаатар хотын иргэд бид өвлийн улиралд гадагш гарахад агаарын бохирдлоор уушгиа хордуулж, эрүүл мэндээрээ хохирдог. Харамсалтай нь дотор орчинд орсон ч орчны бохирдолд мөн л өртсөөр байдаг гэвэл та итгэх үү?

Ихэнх хүн бүтэн өдрийнхөө нийт хугацааны 80-90 хувийг дотор орчинд буюу ажлын байр, гэртээ өнгөрүүлдэг. Ингэхэд тухайн дотоод орчныг бохирдуулж буй үүсвэрүүд нь барилгыг барихад ашигласан материал, тавилга, агааржуулалт зэрэг байдаг байна. Эдгээр болон бусад эх үүсвэрээс шалтгаалж дотор орчны бохирдол нь гадна орчны бохирдлоос 2-5 дахин их байдаг гэсэн судалгааг холбогдох мэргэжлийн байгууллагаас гаргажээ.

 

 

Тохилог сууц буюу орон сууцны агаарын бохирдолд хамгийн том нөлөө үзүүлэгч болох барилгын материал, дотоод засал чимэглэл, тавилга болон ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнээс олон төрлийн хортой дэгдэмхий органик нэгдлүүд ялгардаг. Тодруулж хэлбэл, шинээр баригдсан буюу засвар хийгдсэн барилгад чанарын шаардлага хангасан материал ашиглаагүйгээс хагас жилийн турш химийн нэгдлүүд ялгардаг аж.

 

ЭРҮҮЛ МЭНДЭД ҮЗҮҮЛЭХ СӨРӨГ НӨЛӨӨ

Чанарын шаардлага хангаагүй барилгын материал ашигласан барилга дотор амьдарч буй хүний биед ямар сөрөг нөлөө илрэх вэ? Нүд улайж, хоолой хорсохоос эхлээд харшил үүсэх нь богино хугацаанд илрэх наад захын асуудал. Гэтэл урт хугацаанд хортой дэгдэмхий органик нэгдлүүд дунд аж төрвөл хүний биед арьс, амьсгалын замаар нэвтэрч уушгины хатгалгаа, уушгины хавдар үүсэхэд нөлөөлдөг байна. Мөн ийм орчинд буй жирэмсэн эмэгтэй урагт нөлөөлж, дутуу төрөлт үүсгэх хүчин зүйл болдгийг ДЭМБ-аас баталжээ. Хүн амын дунд хавдрын өвчлөл юуны учир нэмэгдэж буйд дотоод орчны бохирдол хариулт болж мэдэх юм... 

 

 

ОРОН СУУЦ ХУДАЛДАН АВАХДАА АШИГЛАСАН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫГ ЧУХАЛЧИЛЖ АВЧ ҮЗЭХ НЬ...

 Монголд Агаарын чанарын тухай хуульд нийцүүлэн

  • Агаарт байх бохирдуулах бодисын хүлцэх хэм хэмжээ
  • Барилгын материалын эрүүл ахуйн үзүүлэлтүүдийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ

гэсэн стандарт баталсан байдаг. Энэ дагуу 2018 оноос эхлэн шинээр ашиглалтад орж буй барилгын дотоод орчинд шинжилгээ хийж, ашигласан барилгын материалаас ялгарч буй хорт бодисын хэмжээ аюулгүй үзүүлэлтээс давж буй эсэхийг тогтоодог болжээ. Ийнхүү барилга бүрээс сорьц цуглуулан, агаарын чанарыг хэмжихэд “Монкон Констракшн” компанийн барьж, ашиглалтад оруулж барилгууд “хамгийн сайн” гэдэг үнэлгээ авсан байна.

    

ХОРТ БОДИС ЯЛГАРУУЛДАГ БАРИЛГЫН МАТЕРИАЛ АШИГЛАСАН БАРИЛГЫГ ХЭРХЭН ТАНИХ ВЭ?

Барилгын дотоод заслын материалаас ялгарах органик нэгдлүүд эхний нэг жилдээ хүний үнэрлэх мэдрэхүйд шууд мэдэгддэг. Тиймээс чанаргүй материал ашигласан барилга дотор ороход  шууд л хурц үнэр үнэртдэг. Тэр барилгыг барихад ашигласан барилгын материалуудад маш их хэмжээний дэгдэмхий хортой нэгдлүүд агуулагдаж байна гэсэн үг. Хортой нэгдлүүд агаарт амархан ууршдаг учраас хүнд үнэртэж буй багахан хэмжээ нь төдий хэмжээний хурц үнэртэй байдаг гэхээр хэчнээн хортой болох нь ойлгомжтой.

Гадны улс орнуудад барилгын материал үйлдвэрлэх явцад нь л хяналт шалгалт хийж, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байхад анхаардаг. Харин манайд ийм боломж байхгүй тул Европын орнуудад мөрдөгдөж буй стандартыг баримталж зөвшөөрөгдөх хэмжээг тогтоож байна.

Зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан бол хорт бодисыг бид амьсгалах бүртээ хорт бодисоор амьсгалж буй болж таарах нь. Өмнө нь бид орон сууц худалдан авахдаа зөвхөн тухайн барилгын гадна үзэмж, хийцэд анхаардаг байсан бол одоо нүдэнд үл харагдах барилгын дотоод орчны чанар, эрүүл ахуйг шалгаж, нягталж байх шаардлага тулгарч байна.