"Монкон Констракшн" компани нь бүтээн байгуулж буй орон сууцны барилгадаа эрүүл мэндэд хоргүй, хүний хэрэглээнд бүрэн нийцсэн, урт хугацаанд эдэлгээ даахуйц чанартай, олон улсад мөрдөгддөг стандартын шаардлага хангасан тоноглолыг сонгодог билээ.
Энэ дагуу "Мандала Гарден" Цогцолбор хороололд ашигласан тоноглолыг танилцуулъя.
ГАДНА ХААЛГА
ОХУ-ын №01 Худалдааны марктай, 21-р зууны чанарын тэмдэгтэй, Европын чанарын шаардлага хангасан сертификаттай Torex ган хаалгыг айл өрх бүрийн гадна хаалганд суурилуулсан байна.
ШАЛНЫ ХҮРЭЭ
Герман улсын Doellken брэндийн шалны хүрээ нь дэлхийд цор ганцад тооцогдох тасралтгүй үргэлжилдэг технологиор бүтээгдсэн. Тасралтгүй үргэлжлэх технологийн тусламжтайгаар булан гаргахдаа зүсэлт хийдэггүй тул шалны хүрээ үзэмжтэй харагдахын сацуу бат бөх байдлаа хадгалдаг. Булангийн нэмэлт хуванцар таг байхгүй учир салж унах, алга болох, тоос шороо бөөгнөрүүлэх асуудал үүсдэггүй.
ШАЛ
Дэлхийд өндөр чанараар танигдсан Герман улсын Egger брэндийн паркетан шал нь бактерийн эсрэг үйлчилгээтэй, эрүүл мэндэд ээлтэй бүтээгдэхүүн юм. 100% үртсэн шахмал бөгөөд арчилгаа бага шаарддаг. Egger брэнд нь шаландаа 25 жилийн баталгаа олгодог.
САНТЕХНИКИЙН ШААЗАН ТОНОГЛОЛ
Ариун цэврийн өрөөний үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч ТОТО брэндийн сантехникийн шаазан тоноглол нь өндөр чанартайн дээр бактери үржүүлдэггүй давуу талтай.
УГААЛТУУРЫН ХОЛИГЧ, ШҮРШҮҮР
“Made in Germany” чанарын баталгаат тэмдэг эзэмшдэг дэлхийд тэргүүлэгч брэнд болох Grohe үйлдвэрийн холигч, шүршүүрийг насан туршийн хэрэглээ хэмээдэг. Зэвэрдэггүй голтой, загварлаг хийцтэй, хүний хэрэглээнд нийцсэн эргономик бүтээгдэхүүн юм. |
|
Интернэйшнл Электрикал Инженеринг Компани (ИЭК) нь ОХУ-д цахилгаан техникийн тоног төхөөрөмж үйлдвэрлэлээр тэргүүлэгч, томоохон брэнд юм. Орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан дээд зэргийн чанартай материал, эд ангиар бүтээгдэхүүнээ жилээс жилд улам боловсронгуй болгон үйлдвэрлэдэг. Ингэхдээ үйлдвэрлэлийн үе шат бүхэнд өндөр хяналт тавьж, хэрэглэгчийн аюулгүй байдлыг бүрэн хангахад анхаардаг. |
ХЯНАЛТЫН КАМЕР
"Мандала Гарден" хороололд суурилуулж буй гадна камер нь 4 MP нягтаршилтай. 30 хоногийн мэдээлэл хадгалагдана.
САНТЕХНИКИЙН ШУГАМ ХООЛОЙ
Итали болон Герман улсад үйлдвэрлэсэн, стандартын шаардлага хангасан, зэвэрдэггүй, 100% PPR хуванцар хоолойг цэвэр усны хоолойд ашиглаж байна.