Гэрээ гэдэг нь хоёр буюу хэд хэдэн этгээд тодорхой асуудлаар бие биедээ буюу гуравдагч этгээдийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээх талаар тохиролцож, хуулийн дагуу үйлдсэн бичиг баримтыг хэлнэ. Орон сууцны гэрээний хувьд “худалдах, худалдан авалтын”, “захиалгаар бариулах”, “түрээсийн” гэрээ гэсэн үндсэн 3 төрөлтэй байдаг. Энэ нь орон сууцны ашиглалтад орох хугацаанаас хамаардаг бөгөөд ихэвчлэн иргэд баригдаж байх үед нь “орон сууц захиалгаар бариулах” гэрээг хийдэг. Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулахдаа дараах зүйл заалтуудыг нэн тэргүүнд харгалзан үзэх хэрэгтэй. Үүнд:
Гэрээний ерөнхий нөхцөл
Гэрээний ерөнхий нөхцөлд тухай орон сууцны албан ёсны байршил, блокын төрөл, мкв зэргийг тусгасан байдаг бөгөөд та дээрх мэдээллийг хавсралтаар заавал зурган байдлаар тэмдэглүүлэх хэрэгтэй. Жишээ нь: “Мандала” хотхоны захиалгаар барих гэрээний хавсралт 1 дүгээрт дээрх тэмдэглэлээг заавал тусгасан байдаг бөгөөд энэ нь захиалагчийн сонголтыг давхар баталгаажуулж буй хэрэг юм.
Гүйцэтгэгчийн эрх, үүрэг
Гүйцэтгэгчийн эрх үүрэгт тухайн барилгын компани орон сууцны чанарт хэдээс хэдэн жилийн баталгаа өгөх талаар талаар, мөн батаалгаат хугацааны туршид гарсан эвдрэл гэмтлийг өөрийн зардлаар засах талаар тусгасан эсэхийг судлах хэрэгтэй. Мандала хотхоны хувьд орон сууцны чанартаа 3 жилийн баталгаат хугацаа өгсөн бөгөөд энэ хооронд үүсэх эвдрэл гэмтлийг өөрийн зардлаар засах үүрэг хүлээсэн.
Захиалагчийн эрх, үүрэг
Энэ хэсэгт захиалагч нь төлбөрийн нөхцөлөө гүйцэтгэгчтэй сайн тохиролцох хэрэгтэй. Мандала хотхоны захиалгаар барих гэрээнд захиалагч тухайн сарын төлбөрөө төлөөгүй тохиолд дараа сараас төлөх боломжтой байдаг бөгөөд захиалагчдад хүндрэл учруулахгүй байх талыг харгалзан үзжээ.
Хавсралт
Гэрээний хавсралтад та сар болгоны төлбөр төлсөн бичилтээ заавал хийлгэх хэрэгтэй байдаг. Ихэнх хүмүүс төлбөрөө дансаар шилжүүлж, гэрээндээ төлбөр төлсөн бичилтээ хийлгэдэггүй. Мөн төлбөрөө дансаар шилжүүлэхдээ эсвэл өөр хүний данснаас шилжүүлэхдээ заавал өөрийн нэр, регистерийн дугаараа бичих нь зүйтэй байдаг.