Өнөөгийн бидний амьдарч буй хотын хамгийн хөл хөдөлгөөнтэй бүс нь Улсын Нийслэл Улаанбаатарын маань ТӨВ болох Их тойруу орчим билээ. Учир нь хотын энэ л хэсэгт их хотын иргэдийн өдөр тутмын хэрэгцээг хангах худалдаа үйлчилгээний төв, боловсролын байгууллага, төрийн үйлчилгээ, ажлын байр нэг дор төвлөрсөн байдаг. Харамсалтай нь, төвлөрлөөс үүдэлтэй түгжрэл, бохирдол, нийгмийн дэд бүтцийн хүртээмжгүй байдал зэрэг сөрөг үр дагаврууд үүссээр, асуудал даамжирсаар буй билээ.
Тэгвэл одоо үүсээд байгаа хүн ам, барилгажилтын хэт төвлөрлийг задлах зорилгоор 2040 он гэхэд Улаанбаатар хотын Шинэ төвийг Яармагийн Шинэ Суурьшлын бүс болгохоор төлөвлөөд байна. Хотын төв болж, хүн зоны төвлөрсөн бүс болохын тулд Соёл боловсрол, худалдаа үйлчилгээ, орон сууц, нийгмийн дэд бүтцийн хангамжийг цогцоор нь хэрэгжүүлэх шаардлагатай. Тэгвэл ирэх жилүүдэд Яармагийг хэрхэн хөгжүүлэхээр төлөвлөсний харцгаая.
НИЙГМИЙН ДЭД БҮТЭЦ
Хот төлөвлөлт нэгэнтээ алдагдаж, нарлах талбайгүй байшин барилга ганц нэгээр баригдаж байсан цаг ард хоцорчээ. Сүүлийн жилүүдэд Яармагийн Шинэ Суурьшлын бүсэд хэрэгжиж байгаа бүхий л төслүүд хотхоны зохион байгуулалттайгаар баригдаж байна. Эдгээрээс зарим хотхон нийгмийн хариуцлага, хэрэгцээ шаардлагыг үндэслэн хотхон дотроо сургууль цэцэрлэгээ төлөвлөн барьж байна.
Хувийн өмчит сургууль, цэцэрлэгээс гадна төрийн өмчийн боловсролын байгууллагын хүртээмж Яармагт нэмэгдэж байж тухайн бүсэд тав тухтай амьдрах нөхцөл бүрдэх учиртай. Тэгвэл ойрын жилүүдэд Яармагийн бүсэд ХУД-ийн 34р сургууль, 145р цэцэрлэгийн барилгыг өргөтгөж, хүчин чадлыг сайжруулахаас гадна Бага сургууль цэцэрлэгийн цогцолбор барих, 200 ортой цэцэрлэгийн барилгыг худалдан авах зэргээр боловсролын хүртээмжээ жилээс жилд тэлсээр байх ажээ.
ӨРГӨТГӨЛ | БАГТААМЖ | ЭХЛЭХ ХУГАЦАА | ДУУСАХ ХУГАЦАА | |
1 | 34-р сургуулийн барилгын өргөтгөл | 400 хүүхдийн суудал | 2021 | 2022 |
2 | Ханбогд хотхонд цэцэрлэгийн барилга худалдан авах | 200 ортой | 2021 | 2022 |
3 | 145-р цэцэрлэгийн барилгын өргөтгөл | 100 ор | 2021 | 2022 |
ШИНЭЭР БАРИХ | БАГТААМЖ | ЭХЛЭХ ХУГАЦАА | ДУУСАХ ХУГАЦАА | |
4 | Шинэ-Өргөө хороололд бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор |
Сургууль – 640 хүүхэд Цэцэрлэг – 240 ор |
2022 | 2023 |
5 | 8-р хороо буюу Сонсголонд Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга |
Сургууль – 960 Цэцэрлэг - 240 |
2022 | 2023 |
6 | Буянт-Ухаа 2 цогцолборт сургуулийн барилга | 1200 суудал | 2019 | 2022 |
7 | Нисэхийн эцэст 134-р цэцэрлэгийн А байрын барилгыг буулгаж, барих | 2019 | 2022 | |
8 | Цэцэрлэгийн барилга худалдан авах | 300 ор | 2020 | 2022 |
9 | 4-р цэцэрлэгийн барилга | 280 ор | 2019 | 2022 |
10 | Буянт-Ухаа цогцолборт Цэцэрлэгийн барилга | 280 ор | 2018 | 2022 |
ЭМНЭЛЭГ
Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг байрлаж байгаа одоогийн байрлал дээр АХБ-ны санхүүжилтээр жишиг нэгдсэн эмнэлэг баригдана.
БОГД-УУЛ ТОЙРСОН ТӨМӨР ЗАМ
Богд уулыг тойрсон суурьшлыг холбосон хөнгөн галт тэргээр нийтийн тээврийн үйлчилгээг хүргэж, Хөшгийн хөндийн ОУ-ын нисэх буудалтай Улаанбаатарыг холбоно.
ЗАМ ТЭЭВРИЙН СҮЛЖЭЭ
Одоогоор Яармагаас хотын төв орохын тулд Сонсголонгийн гүүр, Яармагийн гүүрийг давах гэсэн хоёр сонголт буй билээ.
Авто замын сүлжээг нэмэгдүүлж, хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор Наадамчдын замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх авто зам, гүүрийг барина. Ингэснээр Яармагийн зам ТЭЦ-4-ийн замтай холбогдож, цааш Энхтайваны өргөн чөлөө рүү холбогдох босоо чиглэлийн зам шинээр бий болох юм. Цаашид уг зам босоо тэнхлэгийн дагуу Баянхошуу дэд төвтэй холбогдожж, Яармагаас хотын бусад хэсэгт хүрэх замыг илүү дөт болно гэсэн үг.
ХУРДНЫ ЗАМ
Хөшигийн хөндийн хурдны зам одоогоор Яармагийн товчоо хүртэл үргэлжилж буй билээ. Цаашид Богд уулын ам дагуу хурдны замыг үргэлжлүүлж барихаар Яармагийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгасан. Энэхүү хурдны замтай “Мандала Гарден“ хотхоны урд хэсгээр баригдах зургаан эгнээ бүхий авто зам шууд холбогдох юм. Ингэснээр “Мандала Гарден” хотхоны оршин суугчид баруун тийшээ “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудал, Зуунмод, Мандалговийн авто замтай шууд холбогдох дөт замтай болох юм. Харин зүүн чиглэлд уулын замтай холбогдож Зайсан, Баянзүрхийн товчоо хүрэх боломж нээгдэхээр байна.
НИЙТИЙН ТЭЭВРИЙН СҮЛЖЭЭ
Түгжрэлийг бууруулж, ажлын бүтээмжийг сайжруулахын тулд Багтаамж ихтэй нийтийн тээврийг нэвтрүүлнэ. LRT хэмээх уг нийтийн тээврийн 2-р шугам буюу 7 буудлаас МУБИС Морингийн чиглэлийн 20,4 км үргэлжлэх шугам нь Хотын шинэ төвийг дайран өнгөрч байна.
ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН
Байгаль орчны эко систем, тэнцвэрт байдлыг хамгаалах зорилгоор 2040 он хүртэл 22 цэцэрлэгт хүрээлэн шинээр барихаас Яармаг орчимд Баруун бүсийн цэцэрлэгт хүрээлэн, Морин спортын цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Ингэснээр нэг хүнд ногдох ногоон байгууламжийн 4.8 мкв байсан бол 2040 онд 35 мкв болох юм.
Ийнхүү Хотын Шинэ суурьшлын бүсэд бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж, хот зохион байгуулалт цэгцтэйгээр төлөвлөгдөж байна. Ирэх 2040 он гэхэд Яармаг нь Бизнес, Аялал жуулчлалын орчин үеийн төв буюу УЛААНБААТАР ХОТЫН ШИНЭ ТӨВ болох юм.
Эх сурвалж:
https://ulaanbaatar2040.mn/
НЗДТГ
ХУД-ийн ЗДТГ
Монгол улсын 2022 оны нэгдсэн төсөв