Хамгийн хурдан баригдсан барилга

 

      Вакцин биобэлдмэлийн үндэсний төв агуулахын барилга угсралтын ажлыг "Монкон Констракшн ХХК" 3 сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн. Энэхүү барилга нь газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй бөгөөд нийт 2 давхар, 1686 м.кв бүрэн цутгамал төмөр бетон хийцлэлтэй, хүйтэн агуулах, хуурай агуулах, хуурай мөсний цех, оффис техникийн болон засвар үйлчилгээний хэсгээс бүрдсэн.

Барилга тусгай нэвтрэлтийн болон төв удирдлагийн системтэй. Түүнчлэн 24 цагийн найдвартай ажиллагаатай ба тог тасарсан тохиолдолд өөрийн дотоод хүчин чадлаар системээ хангах боломжтой. Ингэснээр тог тасарсан ч түргэн муудах вакцин болон бусад хэрэглэгдэхүүний чанар муудахгүй давуу талтай юм.

Захиалагч: НҮБ-ын Хүүхдийн Сан, Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамтай хамтарсан захиалга

Зураг төслийг: Татах Хүч ХХК болон Өрнөл Проект ХХК хамтран гаргасан

Гүйцэтгэгч: Монкон Констракшн ХХК