Нийслэлийн биеийн тамир спортын газар, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо хамтран "Улаанбаатар марафон 2022" олон улсын тэмцээн, өдөрлөгийг өнөөдөр зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд “Монкон групп”-ийн хамт олон 4-дэх жилдээ амжилттай оролцож байна. Хамт олны төлөөлөл болж:
1.Ц.Батсугар 10км
2. Б.Баярчулуун 5км
3. Д.Нэргүй 5км
4. А.Тэгшжаргал 5км
5. А.Номинцацрал 1,5км
6. Б.Мөнхцолмон 1,5км зайд тус тус гүйж бариандаа амжилттай орлоо.
“Монкон Групп” нь эрүүл, аюулгүй ажиллах орчинг бүрдүүлж, ажилтнуудаа эрүүл чийрэг бие бялдартай байхыг дэмжин спорт зааланд хичээллэх, ууланд алхах, өглөө бүр дасгал хөдөлгөөн хийх зэргээр боломжтой орчин нөхцөлийг бүрдүүлж онцгой анхаардаг.
Үүний нэг жишээ болж ажилтнууд, гэр бүлийн хүмүүстэйгээ хамтдаа гүйж нэг өдрийг спортлог өнгөрүүллээ.
Дашрамд дурдахад компаниа төлөөлөн гүйлтийн спорт, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, дасгал хөдөлгөөн эрүүл чийрэг бие бялдартай байхыг уриалан зохион байгуулагдсан Улаанбаатар Марафон 2022-д оролцсон компанийхаа төлөөлөл хамт олонд талархсанаа илэрхийлье.
Ц.Батсугар 10км-д гүйсэн
Эрүүл чийрэг амьдралын хэв маягийг хамтдаа бүтээцгээе!