ТОМЁ сургуулийн барилга ашиглалтад орлоо.

        Монкон Групп, Юбиксолюшн болон Томё Эдүкэйшн нарын хамтарсан хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй “Tomyo School Of Ulaanbaatar” сургууль цэцэрлэгийн барилга дээр өнөөдөр буюу 2022 оны 8-р сарын 29-ний өдөр барилга байгууламжийг байнгын ашиглалтад авах улсын комисс ажиллаж үүрэг даалгаврын биелэлтээр авахаар шийдвэрлэлээ. Энэхүү сургуулийн төсөл нь ХУД-ийн 23-р хорооны Арцатын аманд хэрэгжиж байгаа бөгөөд барилга угсралтын ажлын Ерөнхий гүйцэтгэгчээр “Монкон Констракшн” ХХК ажиллаж 1.4 жилийн хугацаанд барьж дуусгалаа.

                                 

     Монкончуудын хувьд Монгол Улсын боловсролын салбарт хувь нэмрээ оруулж  улсын болон гадны байгууллагуудын захиалга, концессын шугамаар бүтээн байгуулалтаа хийсээр ирсэн ба өдгөө 3 цэцэрлэг, 4 сургуулийн барилгыг ашиглалтад оруулж хүлээлгэн өгсөн байна. Энэ удаагийн ТОМЁ сургуулийн төслийн хувьд Монкон Групп нь өөрсдөө хөрөнгө оруулан барьж хүлээлгэн өгч байгаагаараа онцлог юм. 

       Уг төсөлд гар бие оролцож нөр их хөдөлмөр, хүч зарсан  инженер техникийн ажилчид, менежерүүд болон туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч компаниуддаа гүнээ талархаж буйгаа  илэрхийлж байна. 
“Tomyo School of Ulaanbaatar” сургуулийнхаа удирдлагууд, багш хамт олонд цаашдын үйл ажиллагаанд  нь өндөр амжилт хүсье. Мөн сургууль цэцэрлэгтээ элсэн орж буй сурагч хүүхдүүддээ эрдмийн их аян нь гэгээн байхыг ерөөе.