Өнөөдөр Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний 96 жилийн ойн өдөр.
Энэ өдөр “Монкон Констракшн” компани барилга хот байгуулалтын яамнаас “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр 2022 оны “ШИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА”-аар шалгарч, бид бүхэн шагналаа гардан авсан давхар баяр тохиож байна. Энэ нь манай компани, нэгж тус бүр дээрээ хөдөлмөрийн аюулгүй байдлаа ханган, ажилтан албан хаагчдаа болзошгүй аваар ослоос урьдчилан сэргийлж, эрүүл мэнд, амь насны аюулгүй байдлын дүрэм журмыг чандлан мөрдөж ажилладагийн тод илрэл болж байна.
Компанийхаа нийт хамт олондоо, Монголынхоо бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж байгаа нийт хамтран зүтгэгчиддээ, үе үеийн ахмадууд, алдар гавьяатнууд та бүхэндээ Монгол улсад орчин цагийн барилгын салбар үүсч, хөгжсөний түүхт 96 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Улс орныхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад зориулсан үйлс бүхэн тань дэлгэрэх болтугай.
“МОНКОН ГРУПП” ХХК
“МОНКОН КОНСТРАКШН” ХХК